Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар ирэх оны улсын төсвийг хэлэлцэж байх үед УИХ-ын гишүүн Ч.Ундрам Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын багцад Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд 3.5 тэрбум төгрөгөөр бассейн барихаар төсөвлөсөн талаар тодрууллаа.
Угтаа Сүхбаатар сум бассейнтай юм байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам "Хоёр бассейнаар яах гэж байгааг ойлгохгүй байна. Аймгийн засаг дарга нь энэ бассейний урсгал зардлыг бид даахгүй, өөр шаардлагатай зүйлд шилжүүлж өгөөч гэж уламжлаад байна" гэв.
Үүнд НХХ-ын сайд С.Ариунзаяа:
-УИХ-ын гишүүн Д.Өнөрболорын ирүүлсэн саналын дагуу хүүхдийн хөгжлийн усан бассейн, сургалтын төвийг 1.7 тэрбум төгрөгийн өртөгтэй Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд барихаар төлөвлөсөн. Энэ нь олон нийтэд чиглэсэн бассейн гэхээсээ илүүтэйгээр хүүхэд нярайн тусгайлсан, жижиг бассейн гэсэн. Мөн, эхчүүдэд зориулсан сургалтын төвийн барилгын ажил гэсэн байгаа. Нэг тойргоос сонгогдсон гишүүд ярилцаад, хэлэлцүүлгийн явцад зориулалтыг нь өөрчлөх боломжтой гэж харж байна гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.