СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-27

Г.Сэржхорол: ХХБ миний үл хөрөнгийг бусдад барьцаалан хөрөнгө босгох "зальтай" аргыг гэрээндээ оруулжээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

11 жилийн өмнө "Худалдаа хөгжлийн банк"-наас 16 хувийн хүүтэй орон сууцны зээл авсан иргэн Г.Сэржхоролын талаар өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тэрбээр ХХБ-тай албан ёсны уулзалт хийж, ойлголцлоо нэгтгэсэн байна.

Тэрбээр "ХХБ-ны гүйцэтгэх удирдлагуудтай уулзаж албан ёсоор хариу гардан авлаа. Банкууд зээлээ цааш нь зарж шилжүүлдэг энэ нь хууль ёсны зүйл гэсэн хариу авсан.

Би, банк санхүүгийн байгууллагууд хэлэлцээр шаардах эрхээ багцлан нэг "бүтээгдэхүүн" болгож зарж санхүүжилт босгодог аргыг мэднэ. Энэ нь хууль ёсны байдгаас гадна чөлөөт зах зээлд нэн түгээмэлд тооцогддог санхүүгийн операци гэдгийг гадарлана. Энэ тал дээр маргахгүй!

Гэхдээ үнэхээр "асуудлууд" байна аа. Та гэрээг зөвшөөрөөд гарын үсгээ зурсан байна гэж байна, нээрээ тэгж.

Зээлийн Үл хөдлөх хөрөнгө, түүний барцааны гэрээ гэсэн хэсэгт 1.4 дээр " Банк барьцаагаар хангагдах шаардлагыг бусдад шилжүүлэх замаар барьцааны эрхийг бусдад шилжүүлж болно" гэсэн заалт байна.

Үүнийг би .

Хөөцөлдөж байсан зээл нь бүтчихсэн хөл нь газар хүрэхгүй яваа иргэн хэдэн давхар хэвлэчихсэн цаасан дунд гарын үсэг зуран зогсохдоо түмэн нөхцөл дундаас дээрх бижигхэн "боёо" гэчихсэн 1.4 заалтыг тогтож анзаарлаа юу.

За тогтоод уншлаа гэхэд дээрх байдлаар "орчуулж" ойлголоо юу. Худлаа л даа. "Зальтай" заалт гэхээс өөр арга алга" гэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.