СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-27

Алтанбулаг, Цагаануур боомт хаагдахгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

ОХУ даяар аравдугаар сарын 30-наас 11-р сарын 7-ны өдрүүдийг амралтын өдөр болгон зарласан нь хилийн боомтуудын үйл ажиллаанд нөлөөлөхгүй гэж тус улс мэдээлээд байна.

Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байна. Тухайлбал, энэ сарын 26-ны өдөр Алтанбулаг боомтоор 80 тээврийн хэрэгсэл, Цагааннуур боомтоор 36 тээврийн хэрэгслийг нэвтрүүлсэн байна.

Түүнчлэн, Монгол, Оросын хилээр зорчих иргэд хоёр улсын холбогдох байгууллагуудаас урьдчилан зөвшөөрөл авсны үндсэн дээр хил нэвтрэх зохицуулалт үргэлжилж байгааг сануулжээ. 

Харин ОХУ-д Үндэсний эв нэгдлийн баяр тохиохтой холбогдуулан "Боршоо-Хандгaйт" боомт 11 дүгээр сарын 4-7-ны өдрүүдэд ажиллахгүй болохыг оросын тал мэдээлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.