СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Сицилийн аралд үер бууж хоёр хүн нас баржээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Италийн Сицилийн арал дээр байрладаг Катаниа хотод хүчтэй салхин шуурга болж, үер буусан байна. Үерийн улмаас тус хотын хоёр оршин суугч амиа алджээ.

Италийн өмнөд нутагт хүчтэй шуурга, аадар бороо гурав дахь хоногтоо үргэлжилсэн байна. Цаг уур судлаачид Сицилийн арлыг тун ховор тохиолдох газар дундын тэнгисийн хар салхи дайран өнгөрч байгаа гэжээ.

Мөн . Хүн төрөлхтний үйл ажиллагаатай холбоотойгоор цаг уур өөрчлөгдөж байгаа нь эрс тэс уур амьсгалыг бүрдүүлэх гол шалтгаан гэж судлаачид үздэг.

Катаниа хотод бизнесийн байгууллагуудын үйл ажиллагааг зогсоосон. Хотын дарга оршин суугчдыг яаралтай бус шалтгаанаар гэрээсээ гарахгүй байхыг уриалжээ. Цаг агаар энэ долоо хоногийн баасан гараг хүртэл энэ хэвээр байна гэж сэрэмжлүүлжээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.