СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эрүүл мэнд | 2021-10-27

Их суудаг хүн хурдан хөгширдөг

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Хүний биеийн бүх систем, эрхтэний хэвийн үйл ажиллагааг хангахын тулд идэвхтэй  хөдөлгөөн шаардлагатай байдаг. Тиймээс хөдөлгөөнгүй амьдралын хэв маяг нь тромбозоос эхлээд сэтгэлийн хямрал хүртэл янз бүрийн өвчин үүсгэдэг байна. Оффисын сандлаасаа бараг  босдоггүй хүмүүсийг юу хүлээж байгаа талаарх жагсаалтыг www.tea.ru цахимд бичсэнийг толилуулж байна.

Нуруу

Гүйхгүй байгаа юм чинь нуруунд ачаалал үүсэхгүй гэж та бодож байна уу. Гэтэл . Суухаар нуруун дээрх ачаалал жигд бус хуваарилагдсан байдаг. Хүн өөрийн эрхгүй бөхийж, толгой нь урагш хазайж, хүзүүний нугалмын ачааллыг нэмэгдүүлдэг байна. Энэ нь тархины цусан хангамжид муугаар
нөлөөлдөг. Бүсэлхийн хэсэг биеийн жингийн бүх ачааллыг өөртөө үүрдэг. Үүнээс үүдэлтэй нуруугаар өвдөх, ивэрхий, багана нуруу муруйх асуудал үүснэ.

Б и е и й н г а л б и р х э р х э н өөрчлөгддөг вэ?

Суугаа ажил эрт орой хэзээ нэгэн цагт жин нэмэхэд хүргэнэ. 

Цусанд ямар өөрчлөлт гардаг вэ?

Удаан суухад хөлний гүн судсаар дамжин өнгөрөх цус удааширч, өтгөрдөг. Хөлөө шалан дээр тавихгүй эсвэл ачиж суух нь их нөлөөлнө. . Энэ нь судасны хананд бэхлэгдэн, цусны эргэлтийг саатуулж, үхэлд хүргэх хүртэл ноцтой асуудал үүсгэдэг.

Ажлын идэвх буурах

. Ийм нөхцөлд анхаарал сарниж, төвлөрөл буурдаг. Үүнээс гадна гэртээ эсвэл ажил дээрээ байнга суух нь сэтгэл зүйд сөргөөр нөлөөлж сэтгэлээр унаж, түгшүүртэй болдог. Эдгээр шинж тэмдэг нь хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Бүх үйл явцыг удаашруулж, амьдралын чанарыг бууруулж, өөртөө сэтгэл ханамжгүй болох, сэтгэлийн түгшүүр, хямралд хүргэдэг. Үүний үр дүнд эрүүл мэнд муудаж, эрт хөгшрөх болно.

Үүнээс яаж урьдчилан сэргийлэх вэ?

. Олон хүн цэцэрлэгт хүрээлэнгийн вандан сандал дээр сууж “алхдаг”. Үүнийг өөрчлөх цаг болсон. Хэрэв та юм идсэн бол салхинд гар. Заавал удаан алхах албагүй. 10 минут байхад л хангалттай. Гол нь тогтмол зуршил болгох хэрэгтэй. . Завсарлага авах гэж сэрүүлэг тавих хэрэгтэй. Богино завсарлага авахаа мартуузай. Цаг тутамд босож дасгал хөдөлгөөн хийнэ. 

Бүжиглэ. Энэ арга нь амьдралын бүх нөхцөл байдалд тусалдаг. Бүжиг нь хурцадмал байдлыг арилгаж, сэтгэл санааг сэргээдэг. Цэвэрлэгээ хий. Энэ зөвлөмж нь алсаас ажилладаг хүмүүст зориулагдсан болно. Яагаад босоод тоосоо арчиж болохгүй гэж. Шал, аяга таваг угаах, тоос сорогч ашиглах, хувцас индүүдэх. Энэ бүх үйл ажиллагаа нь богино хугацаанд их калори шатаадаг. Хэрэв та оффис дээр ажилладаг бол цэцэг услах эсвэл аягаа угааж болно. Хамгийн гол нь цэвэрлэгээндээ хадуурахгүй, цагтаа ажилдаа орох явдал юм. Зогсож утсаар ярих. Ер бусын туршилт хий. Долоо хоногийн турш зөвхөн зогсож байхдаа утсаа ашигла. Дуудлага хийх эсвэл мессеж бичих шаардлагатай болгонд ажлын байрнаасаа босоорой. Гаднаас нь харахад энэ нь хачирхалтай санагдаж магадгүй ч таныг илүү их хөдөлгөх болно. Чөлөөт цагаараа илүү их алхаарай. Цаг агаар сайхан үед явган яв. Хүүхдүүдтэйгээ (эсвэл найз нөхдийнхөө хүүхдүүдтэй) гадаа тоглоом тоглож, дугуй унаж, усан
сан эсвэл биеийн тамирын заал руу яваарай.

. Боломжтой бол тусгай ортопедийн дэмжлэг үзүүлэх эвүүр хийх эсвэл жижиг дэр, алчуур нуруундаа тавьж ашиглана. Зөв байрлалыг сонгож, хоёр хөлөө шалан дээр байлгахыг хичээгээрэй. Мөн завсарлага авч дасгал хийхээ бүү мартаарай. 

З.Батцэцэг 

"Зууны мэдээ" сонин 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.