СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хүрэн баавгай хоёр үхэр, дөрвөн ухна, 10 ямаа барьжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын нутагт баавгай дахин орж ирж айлын мал барих, гэр савардах, гэр дээр гарах тохиолдлууд гарсан байна. 

Тодруулбал  Цагаан-Уул сумын Өвгөд, Тосон багийн залгаа хэсэгт 2 айлын үхэр, Тосон багт 4 айлын ухна, 6 айлын 10 ямаа барьсан байна.

Мөн Тосон багийн өвөлжөөндөө буухаар бэлтгэн  барьсан  гэрлүү орохоор  гадна талаас  нь савардаж, гэр дээгүүр явж, бүрээсийг нь урьж, гэрийн унийг хугалсан байна. .

Хүрэн баавгай өдөр харагдахгүй хирнээ шөнө болгон ирж 2-3 бог мал барьж гэрийн гадуур эргэлдээд малчид түгшүүртэй байна гэсэн дуудлагын дагуу БОАЖЯ, мэргэжлийн байгууллагад мэдэгдэхэд тухайн газар нь баавгай нойрсуулах унтуулах буу хэрэглэх боломжгүй газар тул ирж ажиллах боломжгүй гэж мэдэгдсэн байна. Иймээс аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газраас ажлын хэсэг гарч газар дээр нь ажиллаж баавгайн байршил бүхий газар тандалт хийж, барьсан малын сэг зэмийг устгаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар болжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Малчин
3 жилийн өмнө
64.119.24.102

Улаан номонд орлоо гээд амь насаараа хохирох эрсдэл гаргаж болохгүй биздээ

Зочин
3 жилийн өмнө
139.5.219.96

Удахгүй хүүхэд барихнээ,яах уу дарга нараа

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.81

aimar ymaa hvn barin sh de horhoi idsen bol bvr aimar bdgiin bilee.

BUMBA
3 жилийн өмнө
59.153.112.194

Hvn barihiim bainlda udhgvi

Зочин
3 жилийн өмнө
202.126.89.90

аргагүй байдалд алах эрхтэй бх хэрэгтэй түүнээс улаан номонд орсон гээд гарч орж чадахгүй малаа бариулаад сууж бх юмуу эсвэл тэр айлгах зэвсэг унтуулдаг буу энэ тэрээ эрсдэл бүхий айлууддаа өгч хэрэглүүлдэг байвал зүгээр

Soylmaa
3 жилийн өмнө
202.126.89.135

ymar orowdoltei ym bee yaj engej chadaj bna

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.