УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцсэн юм.
Энэ үеэр Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг: Сангийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, ЭМЯ уг асуудалд анхаарвал сайн байна. Бид нас барсан 1500 гаруй хүмүүсийн ар гэрт гүн эмгэнэл илэрхийлж байгаа. Нөгөө талаас коронавирус туссан иргэддээ багц гарган санхүүжилт өгч байгаа. Харин цар тахал коронавирусээс өөрийгөө хамгаалаад өвчин тусаагүй, дархлаагаа дэмжиж хариуцлагатай байгаа 2 сая 700 мянган иргэддээ талархлаа илэрхийлж, нэг удаагийн дэмжлэг, сувилалд хамруулах зэргийг бодолцох ёстой гэсэн юм.
Тэгвэл зарим нэг хэвлэл мэдээллийг хэрэгслээр түүний хэлсэн үгийг мушгиж, иргэдэд буруу ойлголт өгч байгаад тэрбээр дараах тайлбарыг өгчээ.
"Үг дутуу сонсоод ташаа мэдээлэл албаар явуулаад байх шиг. Миний санаа иргэддээ урьдчилан сэргийлэх, нийтийн ЭМ-н салбараа хөгжүүлэх чиглэлд 2022 онд яаж анхаарах, бас өөрийгөө болоод өрөөлийг хамгаалж, дархлаагаа дэмжиж хариуцлагатай иргэддээ бид бас талархаж дэмжих юмсан гэж ярьсан" хэмээн жиргэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
3 тун хийлгэсэн хүмүүст өндөрхөн дүнтэй сугалаа зарлачих. Бүх хүнд гэвэл аманд ч үгүй хамарт ч үгүй юм болно.