УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.
Байнгын хорооны хуралдаанд засгийн газрын гишүүд болон холбогдох албанхан оролцож хэлэлцэж буй асуудалтай холбогдон асуулт асууж хариулт авсан юм.
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Хөдөлмөрийн хуульд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байраар хангах 25 ба түүнээс дээш албан хаагчтай бол нийт ажиллагсдын 4 хувьтэй тэнцэх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллууна гэж заасан. Аваагүй тохиолдолд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд төвлөрүүлнэ гэсэн хуулийн заалттай. Өмчийн хэлбэр огт харгалзахгүй. Энэ хуулийн заалт төсвийн байгууллагад үйлчлэхгүй байна. 2022 онд энэ асуудалд төсөвт хөрөнгө, мөнгө суулгасан уу?
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Сангийн яамнаас төрийн албан хаагчдын цалингийн нэгдсэн системийг нэвтрүүлээд явж байгаа. Энэ хүрээндээ хянаад хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулсан байна уу нөхөн төлбөрөө цалингийн сангаас төлөөд явах бүрэн боломжтой гэж үзэж байгаа.
УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих дэд сантай болсон. Иргэдийг хэрхэн дэмжих талаарх төлөвлөгөө байгаа юу?
Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг: Төсвийн байгууллагын хувьд бид аль болохоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байраар хангах чиглэлд ажиллана. 2022 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд 104 тэрбум төгрөгийн төсөв байгаа. Энэ нь улсын төсөв, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулаагүйн нөхөн төлбөр зэрэг багтаж байгаа.
НХХ-ийн сайд С.Ариунзаяа: 2021 онд 1.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ зориулалтаар нь ашиглана. Тэдгээр иргэдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.