СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Уул уурхай | 2021-10-26

Уурхайчид орон даяар ажил хаялт зохион байгуулна гэдгээ мэдэгдлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монголын эрчим хүч, геологи, уул уурхайн ҮЭ-ийн холбооноос өнөөдөр /2021.10.26/ доорх сэдвээр хэвлэлийн бага хурал хийлээ.
2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Улаанбал” нэвтрүүлгээр УИХ-ын гишүүн, Хөдөлмөрийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Ц.Мөнх-Оргил ярилцлага өгөхдөө “Оюу толгой компанийн хүсэлтээр хуулийн 92.4-т төдийгүй, МҮХАҮТ дээр 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан Хөдөлмөрийн тухай хуулийг танилцуулах уулзалт дээр МАОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар “...14/14 уртын ээлжийн хуулийн хэрэгжих хугацааг УИХ-ын удирдлагатай тохирсон тул ойрын хугацаанд хойшлуулахаар ажиллаж байгаа...” талаар албан ёсоор мэдэгдсэн нь энэ хуулийн 92.4-р заалт уртын ээлжээр ажиллах хугацааг 14/14 байхаар хуульчилж өгөхийг хүссэн нийт уурхайчдын 84,6 хувийн итгэл сэтгэл рүү ус цацаж .

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг 2018 онд УИХ-д өргөн мэдүүлүүлснээс хойш нийгмийн түншлэгч талуудын олон жилийн хамтын хүчин чармайлтын үр дүнд батлагдан 2022 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжихээр улс орон даяар бэлтгэл ажил хангагдаж байна. Бид энэхүү хуулиндаа хөдөлмөрийн харилцаанд оролцогчдыг үл ялгаварлан гадуурхах, дарамт, хүчирхийлэл, бэлгийн дарамтыг хориглох, шударга бус үйлдлийг хориглох, нийгмийн түншлэлийг хангах гэх мэт суурь зарчмуудыг тодорхойлсон.

Хууль батлагдан хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхтэй холбогдуулан уул уурхайн компани бүр хөдөлмөр зохион байгуулалтаа өөрчлөх арга хэмжээ авч ажиллаж байгаа үед , Иргэн бүр хуулийн өмнө тэгш байх зарчмыг ноцтойгоор зориуд хөсөрдүүлэхээр завдаж байна.
Хэрвээ шинээр хэрэгжиж эхлэх Хөдөлмөрийн тухай хуулийн 92.4 дэх заалтыг Ц.Мөнх-Оргил, Х.Ганбаатар нарын хэлсэнчлэн УИХ-ын гишүүдийн саналаар ЗГ, УИХ-д өргөн барьж батлуулах нөхцөлд МУ-ын ДНБ-ний 20 орчим хувь, нийт экспортын 84 хувийг үйлдвэрлэгч уул уурхайн салбарын нийт уурхайчид бид ҮЭ-үүдийн эрхийн тухай хуулийн 5.9-д заасан эрхийн хүрээнд . Монгол улсад хэрэгжих хуулийг гадны байгууллага компанийн захиалгаар ажилладаг УИХ-ын зарим гишүүдийн увайгүй үйлдлийг бид хүлээн зөвшөөрөхгүй хэмээн тэд мэдээллээ.

Оюутолгой компанийн Үйлдвэрчний хорооны дарга н.Баярмаа:
УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил мэдэгдэлдээ 14 хоногийн хугацаанд ээлжилж амарч, ажиллахыг өөрчлөх саналыг ЗГ дэмжвэл УИХ-аар баталж дэмжихэд бэлэн хэмээн мэдэгдсэн. Харин . Оюутолгой компани дэлхийн жишигт хүрсэн уул уурхайн компани бөгөөд уурхайчдын олон жил хүсэн хүлээсэн, шинэ хуваарь бүхий 14, 14 хоногийн ростерийн хугацааг жишиг болгон мөрдөнө гэсэн хүлээлттэй байгаа юм. Хэрэв үүнийг өөрчилбөл бид дараагийн арга хэмжээг авахад бэлэн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.92

56/14 baisnaa martaa yu 28/14 bol delhiin uul uurhain jishig baihoo

Зочин
3 жилийн өмнө
59.153.112.200

Одоо бусад уурхайчид ажилмаар байна. Та нар өндөр цалингаар олон жил ажиллаа. Одоо бүгд ажилаа хаяаад оронд нь бид нар очиж ажилмаар байна. Энд тэнд уурхайд ажилдаг хэдэн мянган залуус бэлэн байна шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.