Монголын боксын холбооны зүгээс "LIVETV HD" телевиз болон LIVETV.MN сайтад хамтран ажиллах санал тавьсны дагуу Серби улсын Белград хотноо зохион байгуулагдах насанд хүрэгчдийн сонирхогчдын боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг 10 дугаар сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 06-ныг дуустал бокс сонирхогчдодоо зориулан ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ-гээр, Монголын боксын холбооны албан ёсны мэргэжлийн тайлбартайгаар шууд дамжуулан хүргэхээр ажиллаж байсан билээ.
Гэвч Univsion компани тэмцээн зохион байгуулах хорооноос ДАШТ-ийг Монгол улсад үнэ төлбөртэйгээр шууд дамжуулах онцгой эрх авсан тул дээрх сувгуудаар үнэ төлбөргүй дамжуулах боломжгүй болсонд нийт бокс сонирхогч, үзэгчдээсээ хүлцэл өчиж байна.
Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Сайнбилэг
LIVETV HD телевизийн гүйцэтгэх захирал Д.Отгонжаргал
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Иймэл арчаагүй холбоо