Адал явдалт Индиана Жонс цувралын гол баатар Холливудын нэрт жүжигчин Харрисон Форд амарч яваад зээлийн картаа гээжээ. 79 настай жүжигчин өнгөрсөн долоо хоногт Италийн Сицили хотын Палермогийн ойролцоо Монделло далайн эрэгт эд зүйлээ гээсэн байна.
Азаар түүний гээсэн зээлийн картыг жуулчин олж, Палермогийн цагдаагийн газарт хүргэж өгчээ. Цагдаа нар картыг домогт жүжигчний эд зүйл гэдгийг түвэггүй таньж, түүний байршлыг тогтоон аваачиж өгсөн байна. Харрисон Форд цагдаагийн ажилтнуудын үнэнч шударга занг магтаж, баяртайгаар инээмсэглэн талархлаа илэрхийлжээ.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.