СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БИЧЛЭГ: Өлсгөлөнд нэрвэгдсэн афганчууд хүүхдүүдээ зарах болжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Талибанчууд өнгөрсөн 8 дугаар сард Афганистаны засгийн эрхийг гартаа авснаас хойш тус улсад урьд өмнө нь байгаагүй хэмжээний хүмүүнлэгийн хямрал нүүрлээд байгааг НҮБ-аас анхааруулжээ.

Талибаны дэглэмийн хариуд ямар арга хэмжээ авах талаар дэлхий нийтээр хэлэлцэж байгаа энэ үед Афганистаны хэврэг эдийн засгийг тэтгэж байсан олон улсын сан, хүмүүнлэгийн тусламжууд зогсоод байгаа билээ.

Мэргэжилтнүүдийн тооцоолж буйгаар, тус улсын нийт хүн амын талаас илүү хувь буюу 22.8 сая орчим хүн хоол тэжээлийн хурц дутагдалд орох магадлалтай байгаа бөгөөд тэдний дунд таваас доош насны 3.2 сая хүүхэд байгаа юм.

НҮБ-ын Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс өнгөрөгч 9 дүгээр сард Афганистаны гэр бүлүүдийн ердөө тавхан хувь нь өдөр бүр хангалттай хооллодог гэж мэдээлж байсан билээ. Тэгвэл одоогийн байдлаар нэг сая хүүхэд хоол тэжээлийн хүнд хэлбэрийн цочмог дутагдлаас болж амь насаа алдах эрсдэлтэй байгаа аж.

Өлсгөлөнд нэрвэгдсэн олон афган иргэн эд хөрөнгөө зарж, хоол хүнс худалдаж авах болсон бөгөөд бүр цаашлан үр хүүхдээ зарах тохиолдол ч гарах болжээ.

Охиныг худалдаж авсан эрэгтэй нь түүнийг алхаж эхэлмэгц авч явна гэж хэлсэн бөгөөд гэр бүлд нь төлбөрийнхөө талаас илүү хувийг нь өгөөд байгаа аж. Энэ мөнгөөр тус гэр бүл хэдэн сарыг даван туулах боломжтой гэнэ.

Охины ээж "Бусад хүүхдүүд маань өлсөж үхэхдээ тулаад байсан тул бид охиноо зарахаас өөр аргагүй болсон. Би яаж гуниглахгүй байх юм бэ? Тэр бол миний хүүхэд шүү дээ. Би охиноо зарахад хүрээгүй байсан ч болоосой гэж хүсэж байна" хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.189.94

Талибууд бол алан хядах шашны мунхаг байгууллага болохоос улс орон авч явах хэжээний юу ч байхгүй, мэдэхгүй хүмүүсийн нэгдэл _ Дээр нь улс орнууд Ковидтой тэмцээд юун өөр улстай мантай

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.