СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Цуврал аллагын хохирогчийг 45 жилийн дараа таньжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Умард Кэролина мужид 1970-аад оны үед сураггүй алга болсон эрэгтэйн цогцсыг таньсан байна. Уг эрэгтэй тухайн үеийн цуврал алуурчин Жон Вейнь Гэсигийн хохирогч болсон олон арван хүний нэг байжээ.

Цуврал алуурчин Вейнь Гэсигийн Чикаго дахь гэрээс 1978 онд хохирогчдын цогцсыг олж байсан ч найман хүний цогцос танигдаагүй үлдсэн байна. Тэдгээр танигдаагүй үлдсэн цогцсуудыг 2011 онд ДНХ-ийн шинжилгээгээр тогтоох ажлыг эхлүүлжээ.

. Алуурчинд баригдах үедээ Александр 21 юм уу, 22 настай байсан гэж таамаглаж байгаа юм.

Гэси 1972-1978 оны хооронд өөрийн гэртээ 33 залуу эрэгтэйг хороосон цуврал гэмт хэрэгтэн бөгөөд 1994 онд цаазаар авахуулжээ. Тэр ихэвчлэн цагдаагийн офицерын дүр эсгэж, аль эсвэл барилгын ажил амлаж залуустай бэлгийн гаж донгоо гүйцэтгэхээр гэртээ мэхлэн авчирдаг байжээ.  

Александрын ДНХ ээж болон дүүгийнхтэй нь таарсан байна. Түүний гэр бүл хичнээн удаан хугацаа өнгөрсөн ч сураггүй алга болсон дүүгийнх нь сургийг гаргаж өгсөн явдалд талархал илэрхийлжээ. Нөгөө талаар хайртай дотно хүнийхээ эмгэнэлт хувь тавиланг мэдэх хүнд байгааг хэлсэн байна.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.