СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-10-26

Ирэх жил сум, хороо бүрээс нэг хүүхдийг сонгож хэлний бэлтгэлд хамруулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авсан. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг шилдэг оюутан, сурагчдад тэтгэлэг олгох, урамшуулж байх тухай Ерөнхийлөгчийн зарлиг гарсантай холбогдуулан тодруулга авав.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хэлэхдээ, . Амжилттай төгсөгчдийг ирэх жилээс гадаадын шилдэг их, дээд сургуулиудад хамруулахаар ажиллаж байна. Мөн Боловсролын зээлийн санд өөрчлөлт оруулж байгаа гэлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг боловсролын шинэчлэл 2022 оны төсөвтэй уялдсан эсэх, мөн багш нарын цалин нэмэгдэх эсэх талаар тодруулахад Л.Энх-Амгалан "Багш нарын суурь цалинг өсгөхөөр тусгасан" гэв. Тодруулбал, бололвсролын шинэчлэлийн хүрээнд ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрийн бодит өртгийг тооцож суралцагчийн тоотой уялдуулсан хувьсах зардлын санхүүжилтийг нэвтрүүлэх, суралцагчийн сурлагын чанарыг үнэлэх хараат бус, бие даасан тогтолцоог бий болгох, багшийн ажлын үр дүнг суралцагчийн сурлагын ахиц дэвшлээр хэмжиж, тохирсон цалин, урамшууллыг олгох тогтолцоог нэвтрүүлэх ажээ. 

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zochin
3 жилийн өмнө
202.55.188.41

Gadaadiin ih deed surguuli tugsuud irsen nuhduud cham shig tom hulgaich bolood irdeg biz dee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.