СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Канадын эргийн ойролцоо ачааны хөлөг онгоц шатаж, 16 хүнийг нүүлгэн шилжүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Канадын Бритиш Колумб мужийн эргийн ойролцоо байсан "Зим Кингстон" ачааны хөлөг онгоц дээр гал гарч, 16 хүнийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.

Тус хөлөг онгоц дээрх арван чингэлэг шатсан хэдий ч багийн гишүүд гэмтэж бэртээгүй гэж Канадын эргийн хамгаалалтын албанаас тэмдэглэсэн байна. Нүүлгэн шилжүүлсэн хүмүүсийг Огден Пойнт дээр цагдаа, эрүүл мэндийн мэргэжилтнүүд болон цагаачлалын албан тушаалтнууд угтан авчээ.

Тухайн өдөр "Зим Кингстон" ачаа тээвэрлэлтийн хөлөг онгоц огцом хазайсны улмаас 40 чингэлгээ алдсан гэж мэдүүлжээ. Харин бямба гарагийн өглөө онгоц дээрх чингэлэг дотор гал гарч байгааг Канадын албаныхан анзаарсан байна.

Ингээд албаныхан галыг тогтворжуулахаар шөнөжин ажилласан бөгөөд

Одоогийн байдлаар галын дийлэнх хэсэг нь унтарсан хэдий ч багийн таван гишүүн үлдсэн галыг унтраахаар ажиллаж байгаа бөгөөд хоёр хөлөг онгоц нөхцөл байдлыг ажиглаж байгаа юм.

 Эх сурвалж: UPI

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.