СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Саудын Арабын ханхүү Абдулла хааныг хордуулах гэж байжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Саудын Арабын тагнуулын байгууллагын өндөр дээд албан тушаалтан байсан Саад аль Жабри CBS телевизийн 60 минут ярилцлагын нэвтрүүлэгт оржээ. Тэрээр Саудын Арабын угсаа залгамжлах ханхүү Мохаммед бин Салманы талаар ноцтой мэдээлэл өгсөн байна.

. Түүний хэлснээр угсаа залгамжлагчаар тодроод байгаа ханхүү Мохаммед бин Салман сэтгэцийн өвчтэй бөгөөд Саудын Арабын хаан агсан Абдуллаг хордуулан амь насыг нь бүрэлгэхээр санаархаж байжээ.

Ханхүү 2014 онд буюу Абдулла хааныг таалал төгсөхөөс жилийн өмнө өөрийн үеэл ханхүү Мохаммед бин Наефт хандан хаан ширээг өөрийн болгохын тулд нас өндөр болсон хааныг хортой бөгжөөр хороох саналыг хэлж байсан хэмээн Жабри ярилцлагынхаа үеэр өгүүлсэн байна. Тэрээр ”Саудын ханхүү бол алуурчин, сэтгэцийн өвчтэй, өөрийн ард түмэн, америкчууд, дэлхийн нийт хүн төрөлхтөнд заналхийлж буй этгээд” хэмээжээ.

Мөн ханхүү үеэлдээ “Би Оросоос хортой бөгж авчирсан. Абдулла хааныг хороохын тулд ердөө гар барихад л хангалттай” хэмээн ярьсныг Жабри өгүүлсэн байна.

Абдулла хааныг 2015 онд 90 насандаа тэнгэрт хальсны дараа түүний дүү Салман хаан ширээг залгамжилж, өөрийн хүү Мохаммед бин Салманыг угсаа залгамжлах ханхүүгээр нэрлэсэн юм. Үүнээс өмнө Абдулла хаан Мохаммед бин Наефыг угсаа залгамжлах ханхүүгээр тодруулсан байсан боловч түүнийг 2017 онд гэрийн хорионд оруулж, улс төрийн тавцангаас арчсан байна.

Наефыг Саудын Арабаас оргон зугтсаны дараа Жабри Канадад иржээ. Түүнийг. Жабрийг хороохоор зургаан хүний бүрэлдэхүүнтэй баг Канадын Оттавагийн нисэх буудалд газардсан ч хилийн харуул хамгаалалтынхан тэднийг сэжиг бүхий зүйл авч явж байгааг илрүүлэн буцаажээ. Мөн угсаа залгамжлах ханхүү өөрийг нь алахаар санаархаж байгаа талаар хэд хэдэн удаа мэдэгдэж байсан ч Саудын ханхүү няцаасаар ирсэн байна.

Эх сурвалж: BBC, The Guardian

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
139.5.216.100

Харваас өөдгүй царайтай этгээд

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.