СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Мако гүнж гэрлэлээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

. Хуулийн дагуу эзэн хааны гэр бүлийн эмэгтэй гишүүд энгийн ардтай гэрлэсэн тохиолдолд цол хэргэмээ хураалгадаг уламжлалтай.

Мако гүнж хааны удмын гэр бүлийнхний уламжлалт ёслол болоод хааны удмын гэр бүлийг орхиж буй хүмүүст олгодог мөнгөн тусламжийн аль алинаас татгалзаж, энгийн иргэдийн адил хуримаа хийх замыг сонгосон юм. Тэрээр дээр дурдсан эрх ямбаас татгалзсан Японы эзэн хааны удмын анхны эмэгтэй болж байна.

Гүнж найз залуутайгаа 2017 онд сүй тавьж, 2018 онд гэрлэхээр төлөвлөж байсан боловч Комурогийн ээжид тулгарсан санхүүгийн хүндрэлтэй холбоотой мэдээлэл олны дунд чих дэлссэн тул хуримаа хойшлуулсаар ирсэн. Гэсэн ч Японы эзэн хааны ордон гүнжийн хурим хойшилсон нь үүнтэй холбоогүй гэсэн тайлбарыг өгсөөр ирсэн.

Комура Америкт хуульч, өмгөөлөгчөөр ажилладаг бөгөөд тэд төрөлх эх орондоо энгийн ардын адил хуримаа хийснийхээ дараа хамтдаа Нэгдсэн улс руу нүүхээр төлөвлөж байгаа юм.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.