Их Британийн алдарт дуучин Эд Ширан коронавирусийн халдвар авсан болохоо мэдэгджээ. Тэрээр одоо өөрийгөө тусгаарлаж байгаа бөгөөд Засгийн газрын зааврыг дагаж мөрдөж байгаа гэж тэмдэглэсэн байна.
Ширан өөрийн албан ёсны Инстаграм хуудаснаа нийтэлсэн мэдэгдэлдээ "Урмыг нь хугалсан бүх хүнээс уучлалт гуйж байна. Бүгд аюулгүй байгаарай" хэмээн бичсэн юм.
Олон улсын чартуудыг тэргүүлсэн түүний "=" нэртэй шинэ цомог ирэх баасан гарагт нээлтээ хийх билээ. Тэрээр шинэ цомогтойгоо холбоотой ярилцлага, үзүүлбэрүүдээ гэрээсээ бэлдэн толилуулахаар төлөвлөж байгаа аж.
Эд Ширан өнгөрсөн долоо хоногт тэрээр Кембрижийн гүн, гүнгийн авхай нарын зохион байгуулсан "Earthshot" шагнал гардуулах ёслолын ажиллагааны хүрээнд Лондонд тоглолтоо хийсэн юм.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.