СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2021-10-25

🔴 LIVE: Н.Дашзэвэг: Мөнгө хүүлэлттэй тэмцэх хууль гаргах хэрэгтэй байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Дэлхийн 76 оронд зээлийн хүүгийн дээд хязгаарыг төрөөс тогтоосон байдаг. Тэгвэл манай улсад зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох боломжтой талаар Бизнесийн дунд сургуулийн захирал, эдийн засагч Н.Дашзэвэг дурдлаа. 

Тэрбээр "Мөнгө хүүлэлттэй тэмцэх, зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоох хуулийн төслийг боловсруулан УИХ-д оруулж байсан. Гэвч тухайн үед сонгууль дөхөөд энэ хуулийг хэрэгжүүлэх сонирхол Монголбанк, арилжааны банкуудад байгаагүй. . Эднүүс дэндүү өндөр хувийн хүүтэй хэвээрээ байна.

Банкууд хадгаламжийн хүүг өсгөөд байгаа учраас зээлийн хүүг өсгөх боломжгүй. Төрөөс хадгаламжийн хүүний дээд хязгаарыг тогтоож өгөх ёстой. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг тогтоож, өгснөөр банкуудын дунд өрсөлдөөн гарч хэрэглэгчдийг татах боломжтой. Бусад орны дунджаар зээлийн хүүгийн дээд хзгаар 4-6 хувьтай байдаг. Манайд ч 4-6 хувь байх боломжтой" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.