СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Онгоцны үйлчлэгчид хувцсаа тайлан жагсчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Италийн ИТА Эйрвейс шинээр байгуулагдсан үндэсний нислэгийн компани өнгөрсөн долоо хоногт үйл ажиллагаагаа эхлүүлжээ. Гэвч тийм ч амжилттай эхлээгүй бололтой.

Тус улсын Алиталиа нислэгийн компанийг Засгийн газар эзэмшилдээ авч ИТА Эйрвейс компанийг байгуулсан бөгөөд хуучин компанид ажилладаг байсан онгоцны үйлчлэгчид ажлаа алдсан болоод цалин урамшууллыг нь хассан явдлыг эсэргүүцэж гадаа гудамжинд хувцсаа тайлж, эсэргүүцэл илэрхийлэн жагссан байна.

Ром хотын төвийн Кампидоглиод Алиталиад ажилладаг байсан 50 эмэгтэй онгоцны үйлчлэгч дүрэмт хувцсаа тайлан дотуур хувцастай жагсчээ. Тэд “бид бол Алиталиа” хэмээн уриалан дуудсан байна.

. Үйлдвэрчний эвлэлээс Алиталиагаас ИТА Эйрвейсд үлдсэн хүмүүст илүү бага цалин олгож байгааг буруутгажээ.

ИТА Эйрвейсийн Ерөнхийлөгч Алфредо Алтавилла ажил хаялт бол үндэсний шившиг, ажилтнууд одоо байгаа нөхцөлөөрөө ажиллахаа хүлээн зөвшөөрч, хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг зурсан гэжээ. Өмнө нь Итали улсын хамгийн том нислэгийн компани байсан Алиталиад 10,500 ажилтан байсан бол тэдний 2,800 нь шинээр байгуулагдсан ИТА Эйрвейс-д үлдсэн байна.

Төрийн өмчит шинэ компани Алиталиагийн 110 онгоцны 52-ыг нь шилжүүлэн авчээ. Гэвч тэд анх байгуулагдахдаа бүхэлдээ цоо шинэ Эйрбус онгоцуудыг ашиглана гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.