Өнөөдрийн байдлаар гуравдугаар тунд 380 гаруй мянган иргэн хамрагджээ. Дархлаажуулалтын нэмэлт тунд иргэд идэвхтэй хамрагдаж байна. Нэмэлт дархлаажуулалтад I, II тундаа бүрэн хамрагдаад гурван сараас дээш хугацааг өнгөрүүлсэн иргэдийг хамруулж байна. Иргэдийн хувьд нэмэлт тундаа файзер вакциныг сонгож байсан юм. Аль ч дүүрэг, хорооны иргэн өөрт ойр байрлах дархлаажуулалтын цэгт хандаж, нэмэлт тунгаа хийлгэж болно. Коронавирусийн халдвар аваад эдгэрсэн иргэд сайн дурын үндсэн дээр нэмэлт тунгаа хийлгэж болно гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.