Мексик улсын Юкатаны хойгт галт тэрэгний зам тавих төсөл хэрэгжүүлэх үеэр керамик ваар, оршуулга зэрэг эртний маяачуудын зуу зуун олдворыг нээн илрүүлсэн байна. “Маяа галт тэрэг” төслийг хэрэгжүүлэх хугацаанд нийт 2,500 байгууламж, 80 оршуулга олж нээсэн гэдгийг Мексикийн түүх, антропологи судлалын Үндэсний хүрээлэнгээс мэдээлжээ.
“Маяа гал тэрэг” төсөл нь Паленкуэ дэх хотуудад хэрэгжиж байгаа юм. Уг төслийн ачаар судалгааны чухал нээлтүүдийг хийх боломж олдож байгааг судлаачид баяртай байна. Гэвч шүүмжлэгчдийн зүгээс далайн эргийг хойгийн төвтэй холбох уг төсөл хүрээлэн буй байгаль орчин, тэр дундаа археологийн түүхэн дурсгалт газруудад хор хөнөөл учруулж байгаад зэмлэлтэй хандаж байгаа юм.
Мексикийн Ерөнхийлөгч Андрес Мануэль Лопез Орбадор бүтээн байгуулалт нь таван мужийг холбож, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бөгөөд галт тэрэгний зам тавих үед хүрээлэн буй орчин, эртний олдворуудыг хамгаална гэдгээ илэрхийлсэн байна.
Эх сурвалж: CNN
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.