Үндэсний аудитын газар /ҮАГ/-аас Засгийн газрын шугамаар хандивлагч орон, олон улсын байгууллагаас авсан зээл, тусламжийн ашиглалт, үр дүнд аудит хийж, дүгнэлтээ гаргажээ.
Эрүүл мэндийн яам /ЭМЯ/-н дээр л гэхэд олон тооны төсөл, хөтөлбөр хэрэгждэг юм байна.
Тухайлбал,
-ЭМЯ-нд БНСУ-ын санхүүжилттэй Үндэсний оношилгоо, эмчилгээний төвийн төсөл 2018 онд 30.2 тэрбум төгрөг, -АХБ-ны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл-5 2018 онд 16.7 тэрбум төгрөг, Эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл-Яаралтай тусламжийн төсөл 2020 онд 4.9 тэрбум төгрөг,
-АХБ-ны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил төсөл-4 2018 онд 5.4 тэрбум төгрөг, 2020 онд 1.0 тэрбум төгрөг,
-Австри улсын санхүүжилттэй Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг төсөл 2018 онд 4.9 тэрбум төгрөг, -БНХАУ-ын санхүүжилттэй Цахим эрүүл мэнд төсөл 2018 онд 1.9 тэрбум төгрөг,
-Австри улсын санхүүжилттэй Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх-2 шат төсөл 2019 онд 6.2 тэрбум төгрөг,
-АХБ-ны санхүүжилттэй Эмзэг бүлгийн иргэдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах хөрөнгө оруулалтын хөтөлбөр-1 үе шат 1.4 тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөр хэрэгжжээ.
ҮАГ-ын дүгнэлтээр энэхүү төслүүдийн үр дүнгийн талаарх мэдээлэл Шилэн дансанд байршуулаагүй, хяналт тавих үүрэгтэй Сангийн яам ажлаа хийгээгүй байна хэмээн дүгнэжээ.
Мөн, эрүүл мэндийн салбарын ажилчдын илүү цагийн хөлсийг харилцан адилгүй олгосон зөрчил илэрчээ.
Юуны түрүүнд, Ковид-19 цар тахлын хүнд нөхцөлд гол ачааллыг үүрч ажиллаж байгаа “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн 752 ажилтанд дунджаар 1.3 сая төгрөг олгосон.
Мөн, бусад эмнэлгийн ажилчдын илүү цагийн хөлсийг харилцан адилгүй буюу нэг ажилтанд 1-3.4 сая төгрөгийг олгожээ.
Тухайлбал: Улсын клиникийн 1 дүгээр төв эмнэлгийн нэг ажилтанд дунджаар 3.4 сая төгрөг, Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн нэг ажилтанд 3.2 сая төгрөг, Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газрын нэг ажилтанд 2.6 сая төгрөг, Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг ажилтанд 2.3 сая төгрөг, ЭМЯ-ны нэг ажилтанд 1.8 сая төгрөг, гэрээт ажилтанд 1.5 сая төгрөг, Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газрын нэг ажилтанд 1.5 сая төгрөг, Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг ажилтанд 1.3 сая төгрөг, Өмнөговь аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн нэг ажилтанд 1.0 сая төгрөг, бусад нэр бүхий 12 байгууллага, аймгийн Нэгдсэн эмнэлгийн нэг ажилтанд 0.2-0.9 сая төгрөг олгожээ.
Эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн хөлсийг ялгавартайгаар олгосноос гадна ЭМЯ-ны удирдлагын багийн эрх бүхий хүмүүст мөнгө олгохоо умартсангүй. Тус багийн эрх бүхий 18 албан тушаалтанд дунджаар 1.8 сая төгрөг, нийт 33.0 сая төгрөгийн илүү цагийн хөлсийг ЭМЯ-ны ТНБД-ын тушаалаар олгосон байна.
Иймд, Эрүүл мэндийн сайд С.Энхболд гадны зээл, тусламжийн мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх мэдээллээ ил тод болгох, эмнэлгийн ажилтнуудад илүү цагийн мөнгийг яагаад ялгавартай олгосон талаараа тайлбар хийх цаг болжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Тухйн үеийхээ санхүүжилтанд л тохируулж олгоо биздээ.Түүнээс биш ямар алгачилж л олгов гэж.ямар юм наанатай цаанатай бна шүүдаа.Ямар нэгэн аргаар л харлуулах гээд л үзчих юмаа.
Сайд маань яасан тураавдээ