СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2018-11-29

УИХ-ын чуулган завсарлаж Ёс зүйн хороо хуралдаж эхэллээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Өнөөдөр 10 цагт зарлагдсан УИХ-ын чуулган удалгүй завсарласан юм. Учир нь УИХ-ын дарга М.Энхболд ЖДҮХС-тай нэр холбогдсон сайд нарыг Ёсзүйн дэд хороогоор оруулсны дараа чуулганаа үргэлжүүлнэ хэмээн завсарлуулсан.

Харин удалгүй Ёс зүйн дэд хороо хуралдаж эхэлсэн ч мөн удалгүй завсарлалаа. Ёс зүйн дэд хороогоор ЖДҮХС-тай нэр холбогдосон сайд нарын асуудлыг хэлэлцэхээс гадна УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн 60 тэрбумтай холбоотой асуудлыг хэлэлцэх санал оруулжээ.

Харин УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын даргатай холбоотой асуудлыг хэлэлцүүлэхээр мөн Ёс зүйн дэд хороонд ханджээ. Учир нь “Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй бол гишүүдийн ар гэр, эхнэр хүүхдүүдийг нь баривчилна гэх зэргээр сүрдүүлсэн асуудал гарч байгаа” г тэрээр онцолж байна. Ёс зүйн дэд хороо  14:30 цагт үргэлжлүүлэн хуралдах юм байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.