СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ковид-ын улмаас Бээжингийн марафоныг хойшлуулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжинд болдог марафон гүйлтийг хойшлуулах шийдвэр гарчээ. Тус улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдсэн бөгөөд дараагийн шийдвэр гарах хүртэл марафон гүйлт болохгүй юм байна.

Хятадын 11 мужид халдварын 133 тохиолдол шинээр бүртгэгджээ. Цар тахлын шинэ давлагаа урьд өмнөхөөсөө илүү өргөн хүрээг хамарна гэдгийг Хятадын эрүүл мэндийн газраас анхааруулсан байна. Энэ жилийн наймдугаар сараас хойш хамгийн том давлагаа явна гэж үзжээ.

Бээжингийн марафоныг хойшлуулснаас гадна цар тахалтай холбоотойгоор .

Бээжингийн марафон гүйлтийг 1981 оноос хойш жил тутам зохион байгуулж ирсэн бөгөөд Хятадын дотооддоо зохион байгуулдаг томоохон арга хэмжээнүүдийн нэг юм. Гүйлт Тяньанмины талбайгаас албан ёсоор эхэлж, Бээжингийн Олимпын цэнгэлдэх хүрээлэн дэх баярын талбайд өндөрлөдөг уламжлалтай.

.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.