СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Майкл Жорданы пүүз 1,47 сая ам.доллараар зарагдав

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

NBA-ийн түүхэн дэх хамгийн анхны тэрбумтан болсон Майкл Жорданы өмсөж байсан пүүз дуудлага худалдаагаар 1,47 сая ам.долларын үнэ хүрч, дээд амжилт тогтоожээ. Уг пүүзийг Лас Вегас дахь Сотебийс дуудлага худалдаагаар зарсан байна. .

Жордан улаан, цагаан өнгөтэй Nike Air Ships загварын пүүзийг 1984 онд Чикаго Буллз багийн эхний улирлын тогтолтод өмсөж байжээ. Тухайн жил тэрээр Nike брэндтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байсан юм.

Уг пүүз нь урьд өмнө спортын тамирчдын өмсөж байсан пүүзүүдээс дуудлага худалдаагаар хамгийн өндөр үнэд хүрсэн гутал болж байна. .

Сагсанбөмбөг сонирхогчдын дийлэнх нь Жорданыг бүх цаг үеийн сагсанбөмбөгийн түүхэн дэх хамгийн шилдэг тоглогч хэмээн хүндэтгэдэг. Үүгээр зогсохгүй тамирчныхаа ихэнх карьерыг Чикаго Буллз багт өнгөрөөсөн тэрээр АНУ-ын сагсанбөмбөгийн холбоо NBA-г дэлхийн хэмжээнд таниулж, нэр хүндийг нь өсгөхөд онцгой хувь нэмрээ оруулсан эрхэм юм. 2003 онд тэтгэвэртээ гарахдаа NBA-ийн түүхэн дэх анхны тэрбумтан тоглогч болсон билээ.

Эх сурвалж: ВВС

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.