СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжлуулна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээ, "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувийг хууль бусаар бусдад шилжүүлсэн гэх хэргүүдэд байцаалт авахаар АТГ, прокурорын байгууллага хүлээж буй. 

Учир нь тэрбээр хоёр жилийн өмнө "...Солонгост эмчлүүлнэ" гээд хил давснаасаа хойш буцаж ирээгүй, үе үе цахим сүлжээгээр мэдэгдэл хийдэг болсон юм. Харин энэ хооронд нэг хэрэгт хамт шалгагдсан хүмүүс нь ял авч, нөгөө хэрэг нь нэмэлт мөрдөн байцаалтад буцсан. Мөн эдгээр хэргийн холбогдогчид "...Бүгдийг Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг мэднэ" гэдэг байна.

Тиймээс өнгөрсөн долоо хоногт Засгийн газар, хууль хяналтын байгууллагын удирдлагуудын түвшинд Ч.Сайханбилэгийг Монголд авчрах талаар ярилцаж, эхний ээлжинд Интерполоор эрэн сурвалжлуулахаар болжээ. Хэрвээ Ч.Сайханбилэгийг авчирвал дээрх хэргүүдийн хамгийн том зохион байгуулагч ил болох ажээ.

Б.ДАМДИН-ОЧИР

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.10.25 ДАВАА № 209 (6686)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Санаа
3 жилийн өмнө
202.9.46.246

Гэмт хүн гэлбэлзэнээ гэж муу хулчигар, хулгайч

Ц.Баасан
3 жилийн өмнө
66.181.161.93

Хэдэн жилийн өмнөөс л хуулийн БАЙГУУЛГУУД ИНТЕРПОЛООР ЭРЭН сурвалжлаад байгаа гээд сонин хэвлэл, радио тв гэр мэдээлээд байсан , тэр БАЙГУУЛГА чинь энэ зэргийн луйварчныг байтугайг олдог газар, сонин ЮМДАА!!! Энэ урвагч, хулгайчийг хэн орогнуулаад хэн хамгаалаад байгаа нь бараг тодорхой , манай тагнуулчид чинь гадаадаас хүн хулгайлаад ,хэдэн орон дамжуулаад аваад ирдэг биздээ ,энэ мууг ч гэсэн аваад ирэх чадварлаг, ТУСГАЙ бэлтгэлтэй ажилтангууд байгаа , дээгүүрээ олигархи бүлэглэлийн ашиг сонирхол нөлөөлөл байна.олон улсын гэрээ хэлэлцээрийн дагуу очоод бариад ирэх ч бүрэн боломж ҮНДЭСЛЭЛ байна. Хятад улс өөрсдөө барьж авчраад буудчихдаг шүүдээ!!!

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.