Коронавирусийн халдвараар сүүлийн 24 цагийн хугацаанд 1095 хүн өвчилсөн байна. Улаанбаатар хотод 808 хүн халдвараар өвчилсөн бол орон нутагт 287 иргэн халдварын шинэ тохиолдол гэж бүртгэгджээ.
Харин 41-80 насны зургаан иргэн амь насаа алджээ. Нийт нас барсан иргэдийн 77.3 хувь нь архаг хууч өвчтэй байсан гэж оношлогдсон бол 22.7 хувь нь ковидын шалтгаант нас баралт гэж бүртгэгджээ. Харин улсын хэмжээнд 19093 иргэн хэвтэн эмчлүүлж байгаагаас 368 иргэн нэн хүнд оноштой байна.