ОХУ-ын Кремлийн хананд бэхэлсэн байсан барилгын шат хэсэгчлэн нурсны улмаас Улаан талбай руу орох гарцуудыг хаажээ.
Тус улсын Холбооны хамгаалалтын албаны олон нийттэй харилцах албанаас мэдээлснээр, барилгын шат хүчтэй салхины улмаас нурсан бөгөөд одоогийн байдлаар Улаан талбайн ойролцоох бүх гудамжны гарцуудыг хаагаад байгаа аж. Мөн уг явдлын улмаас гэмтэл бэртэл авсан хүн байхгүй гэж мэдээлсэн байна.
Осол Кремлийн хананы Спасскийн цамхгийн орчимд гарсан бөгөөд ханан дээрх бүрэлдэхүүн хэсгийн нэг нь тэр чигээрээ байхгүй болсон гэж эх сурвалжууд мэдээлжээ. Одоо ослын газар дээр хэд хэдэн хүн ажиллаж байгаа аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.