Алдарт “Найзууд” цувралын Гантерын дүрээр олонд танигдсан АНУ-ын жүжигчин Жеймс Майкл Тайлер 59 насандаа таалал төгсжээ. Тэрээр түрүү булчирхайн хорт хавдартай бөгөөд хавдар хэдийнээ ясанд нь тархсан болохыг 2018 онд оношилсон юм. Гантер буюу Тайлер Лос Анжелес дахь гэртээ ням гарагийн өглөө тайван нойрсжээ.
Тайлерын менежер албан ёсны мэдэгдэлдээ “хэрэв та түүнтэй нэг л уулзах юм насан туршийн найзууд болно. Түүний насан туршийн хайрын эзэн эхнэр нь болох Женнифер Карно энэ бүгдийг даван гарлаа. Тайлер зоригтойгоор өөрийн түүхээ бусадтай хуваалцаж, боломжийнхоо хэрээр бусдад туслахыг хүсдэг байсан” хэмээжээ.
Алдарт “Найзууд” цувралд Гантер Централ Перк кофе шопын зөөгч, менежерийн дүрд тоглодог юм. Хэдийгээр тэр зургаан найзын нэг биш ч цувралын шүтэн бишрэгчид түүнийг долоо дахь найз нь гэж хүлээн зөвшөөрдөг билээ. Тэр гайхалтай жүжигчин, хөгжимчин, нөхөр, хорт хавдрын эсрэг тэмцэгч байжээ.
Өнгөрсөн зун нээлтээ хийсэн “Найзууд эргэн нэгдсэн нь” телевизийн шоунд Гантер оролцохдоо амьдралынх нь хамгийн дурсамжтай 10 жилийн хугацаа “Найзууд”-тай өнгөрсөн гэдгийг хэлж байжээ. Гантер 1994-2004 онд үргэлжилсэн NBC телевизийн “Найзууд” цувралын 150 ангид тоглосон байна.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.