ОХУ-ын Рязань мужийн дарийн үйлдвэрт дэлбэрэлт болж, 16 хүн амиа алдсан талаар тус улсын Эрүүл мэндийн сайдын туслах Алексей Кузнецов мэдээлжээ. Мөн нэг хүн 80 хувийн түлэгдэлт авсан бөгөөд биеийн байдал нь хүнд байгаа аж.
Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашкогийн зааврын дагуу яамны харьяат Вишневскийн нэрэмжит судалгааны хүрээлэнгийн мэргэжилтнүүд тусламж үзүүлэх ажилд нэгдсэн байна. "Эмнэлгийн сэтгэл зүйчид болон гамшгийн эмнэлгийн багийнхан газар дээр нь ажиллаж байгаа" гэж Кузнецов хэлжээ.
Шиловский дүүргийн Лесное сууринд гал гарсан тухай дуудлага хүлээж авсан гал сөнөөгчид 160 м.кв талбайг хамарсан гал түймрийг цагийн дотор бүрэн унтраасан гэнэ. Онцгой байдлын албаныхны мэдээлснээр, тус дарь үйлдвэрлэх цехийн үйл ажиллагааны аюулгүй байдлын журам зөрчигдсөний улмаас дэлбэрэлт болж, улмаар гал гарсан аж.
Эх сурвалж: TASS
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.