Уганда улсын нийслэл Кампала хотод шөнийн цэнгээний газарт тэсрэх бөмбөг дэлбэрчээ. Уг халдлагын улмаас нэг хүн алагдаж, гурван хүн шархадсан байна.
Их Британийн Засгийн газар Угандад терроризмын шинж чанартай гэмт үйлдлүүдийг хянах шаардлагатай байгааг анхааруулснаас хойш долоо хоногийн дараа уг дэлбэрэлт болжээ.
Өнгөрсөн амралтын өдөр шөнийн цэнгээний газарт болсон дэлбэрэлтийн үеэр 20 настай зөөгч эмэгтэй алагдсан байна. Цагдаа нарын мэдэгдсэнээр сэжиг бүхий гурван этгээд гялгар ууттай тэсрэх бодисуудыг цэнгээний газарт оруулж үлдээсэн ажээ.
Эрх баригчид уг халдлагыг террорист гэмт хэрэг гэж үзэж байна. Одоогоор ямар нэгэн зэвсэгт бүлэг, хэт даврагсад хариуцлага хүлээгээгүй. Цэнгээний газар хотын захын шарсан мах, шар айргаараа алдартай хэсэгт байрладаг бөгөөд сэжигтнүүд өөрсдийгөө барьж өгөхгүйн тулд хоол, уух зүйл захисан гэж таамаглаж байгаа юм.
2010 онд Кампала хотод хөлбөмбөгийн ДАШТ үзэж байсан хүмүүсээр дүүрэн талбайд бөмбөг дэлбэрч, 74 хүн алагдсан. Уг халдлагыг Аль Шабаб зэвсэгт бүлэг үйлдсэн болох нь тогтоогдож, буруутай этгээдүүдэд бүх насаар нь хорих ял оноосон юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.