СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-25

🔴 LIVE: Явган хүний зам хааж хашаа татсан барилгын компанид шаардлага хүргүүлж, хашааг татуулахаар болов

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба, НМХГ-аас Сүхбаатар дүүргийн хоёрдугаар хороо Төв шуудангийн урд явган хүний зам хаасан  "Улаанбаатар пропортез" компанид шаардлага хүргүүлж байна.  

Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны хэлтсийн дарга Ж.Гал:

-"Эко констракшн" компани нь өөрийн барилгын талбайгаас хэтэрсэн газарт буюу явган хүний гарцанд хашаагаа хэтрүүлэн барьсан байна. Дахин төлөвлөлтийн хүрээнд баригдаж байгаа барилгын хашааг хэтрүүлсэн учир шаардлага ийнхүү хүргүүлж байна. Кадастр өгсөн зургаасаа 3 орчим метрийг хэтрүүлсэн зөрчил гаргажээ. Өнөөдрийн дотор чөлөөлөх албан шаардлагыг хүргүүлж байна. Энэ жилд нийт 1500 орчим байршилд 3.6 га газрын зөрчлийг арилгуулсан. Ер нь цаашдаа тухай бүрт нь шаардлага хүргүүлээд явна.

Хот байгуулалт хөгжлийн газрын хэлтсийн дарга н.Тамир:

-Өмнө нь манай хэлтсээс "Улаанбаатар пропортез" компанид дөрөв болон зургадугаар сард стандартын шаардлага хангахуйц хашаа барих шаардлагыг хүргүүлж байжээ. Тухайн үед орчны аюулгүй байдлыг хангах хашааг барьсан ч эдэлбэр газраасаа хэтрүүлэн хашааг сунгаж барьсан зөрчил гаргасан байна. Бид шаардах хуудсаа өгсөн ч зөрчил арилаагүй тохиолдолд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалтын алба, НМХГ-аас дараа дараагийн арга хэмжээг авч ажиллана гэв. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Баяр
2 жилийн өмнө
66.181.161.76

Явган хүний зам хааж хашаа барх н яахв чөлөөлж болно энэ барлгыг 10 жилин өмнө бархг н хорглосн барлга суулт өгсөн хазаасн гээд хэл ам дөргднгуут л барайд эхллээ болхгүй шүү дараа н газр хөдлөхд нурж унавл хэн харйцах н бэ

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.