Коронавирусийн эсрэг дархлаажуулалтын цэгүүд өнөөдөр амарч, 10 дугаар сарын 25-ны Даваа гарагаас төлөвлөлтийн дагуу ажиллана гэж НОК-оос мэдээллээ.
Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар I тунд 15, II тунд 53, нэмэлт сэргээх тунд 606, нийт 674 иргэнийг дархлаажуулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.6 хувь, II тунгийн хамралт 71.2 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 19.1 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,942 (24.7 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 67,424 (75.9 хувь), 16-17 насны 26,491 (78.2 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.