СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хөгжлийг дэмжсэн онцлох төслүүд

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
3 жилийн өмнө

Ирээдүйгээ хайрладаг хүн бүрт зориулсан “Sky Garden Residence” хотхон

Улс үндэстний хүн ам, эдийн засаг, шинжлэх ухааны дэвшил, сэтгэхүйн хэмжээс, соёлын чиг хандлагын төв цэг нь болсон нэг саяас дээш оршин суугчтай хотыг Метрополис гэдэг. Энэ нэр томъёонд Улаанбаатар хот маань багтдаг болоод цөөнгүй жилийг ардаа үджээ. Гэвч метрополис хотод өөрийн давуу тал байдгийн нэгэн адил өөрийн сул тал ч гэж бий. Жишээ нь, агаарын бохирдол, автомашины түгжрэл, дуу чимээ, төлөвлөлтгүй барилгууд гэх мэт.

Харин бидэнд эдгээр асуудлаас холдож, тав тухыг мэдрэх боломжийг олгодог газар бол гэр орон, гэр бүл юм. Сүүлийн жилүүдэд их хотын сул талаас тусгаарлагдаж, тав тухтай орчинд амьдрах нөхцөлийг хангасан орон сууцнууд Улаанбаатарт цөөнгүй баригдаж байна. Нийслэл нэг жилийн дотор л өөрчлөгдөн тэлж байгаагийн бодит илрэл бол 2021 онд орон сууцны 260 гаруй төсөл хэрэгжиж байгаа явдал юм. Энэ нь өмнөх онтой харьцуулахад 2.4 дахин их тоо ажээ. Гэхдээ энэ бүх хотхон, орон сууцны шинэ барилгууд эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж чадаж байна уу гэвэл эргэлзээтэй.

Тиймээс бид энэ удаад Танд тав тухыг дээд зэргээр мэдрүүлэхийн зэрэгцээ таны хүүхдийг аюулгүй, эрүүл орчинд өсөж торних бүхий л бололцоог бүрдүүлсэн эко хотхоныг танилцуулахаар бэлдсэн нь “Sky Garden Residence” юм.

Хотын хөгжилд хөг нэмж байгаа энэ төслийг өмнө нь 3000 гаруй айлын орон сууцыг ашиглалтад оруулсан туршлагатай “Teso Properties”компанийнхан бүтээн босгож байна. Өдөр бүр үнэ цэнэ нь нэмэгдэж байгаагаараа “Sky Garden Residence” төсөл тансаг зэрэглэлийн бусад орон сууцнууд дундаа эрс ялгарна. Шалтгаан нь их хотын стрессээс оршин суугчдаа зааглаж, зөвхөн тав тух, аюулгүй байдлыг мэдрүүлж чадсанд л байгаа юм.

Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар: “Sky Garden Residence” хотхоны дуплекс загварын байртай танилцлаа. Үнэхээр харууц сайтай юм. Ямар ч халхлах зүйлгүйгээр Богт хан уул, Туул голоо бүгдийг нь харах боломжтой нь таатай байна. Хажуудаа Үндэсний цэцэрлэг хүрээлэнтэй. Аливаа юмыг өргөн цэлгэрээр харна гэдэг асар таатай мэдрэмж. Нөгөө талаас өрөөний зохион байгуулалт нь үнэхээр сайн төлөвлөгджээ.

Улаанбаатар хотод өнгө нэмээд зогсохгүй орчин үеийн шинэлэг шийдэл, шилдэг архитектур, олон улсын стандартыг нэвтрүүлсэн эко хотхоны бүтээн байгуулалтын ажилд 410 гаруй хүн ажиллаж байна. Хамгийн орчин үеийн шийдэл бүхий тансаг зэрэглэлийн хотхоныг бүтээн босгож байгаа багийнхан Танд дараах 8 давуу талыг бүрэн амлаж байгаа юм.   

 “SKY GARDEN RESIDENCE” ХОТХОНЫ 8 ОНЦЛОГ

1. Хотын төвөөс ердөө 3.5 км зайтай боловч дуу чимээнээс хол, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй залгаа, Их тэнгэрийн амны чанх хойно, Туул голын хөвөөнд байрлах учраас гэр бүлээрээ тухтай амьдрах бүрэн боломжтой. Мөн уг бүсийн хамгийн сүүлийн төлөвлөлт учраас эргэн тойронд дахин өндөр барилга баригдахгүй үнэ цэнэ бүхий байршилтай.

2. Сингапурын CPG компанийн “Kids First” буюу “Хүүхэд тэргүүнд” үндсэн концепцийг хөгжүүлэн “Sky garden residence” орчин үеийн өндөр зэрэглэлийн орон сууцны төслийг бүтээн байгуулж буй. Хотхон дотроо “Хүүхэд төвт үйлчилгээний нэгдсэн төв”-ийг төлөвлөж өгснөөрөө ирээдүй болсон хүүхэд багачуудад зориулсан бүхий л үйлчилгээ энд төвлөрөх юм. Хүүхдийн хөгжих, боловсрох бүхий л орчныг бүрдүүлж өгөхийн тулд спорт урлагийн төв, тоглоомын газар, дэлгүүрүүд, алдартай сургалтын франчайз салбар, хүүхдийн үсчин, эмнэлэг, унадаг дугуйн дэлгүүр зэрэг таны хүүхдэд хэрэгцээт бүхий л үйлчилгээг төлөвлөжээ. Төслийн багийнхан ч “Бидний хамгийн нандин, эрхэм, ирээдүй болсон хүүхдүүд эрүүл, аюулгүй, өөрсдөө сурч хөгжих боломж дээд зэргээр хангагдсан орчинд өсөх ёстой” гээд “Sky garden residence” хотхонд яг энэ санаагаа бүрэн дүүрэн суулгаж өгчээ.

3. Өвөл, хавар, зун, намар гээд жилийн дөрвөн улиралд мөнх ногооноороо байх “Winter Garden”-г хотхондоо төлөвлөсөн. Энэхүү цэцэрлэгт хүрээлэн нь 1500 ам метр бүхий талбайтай 3 давхар ногоон байгууламж байх юм. Өвөл ч зуныг мэдрүүлэх цэцэрлэгт хүрээлэнд 100 орчим нэр төрлийн ургамал байрлахаас гадна нийтийн эзэмшлийн амрах хэсэг, усан оргилуур , номын сан , кофе шоп гэх мэт үйлчилгээний хэсгүүдийг төлөвлөж өгчээ.

4. Барилгын босоо түвшин дэх ногоон байгууламжийн төлөвлөлт буюу 22 давхрын 15айлаас дээших айл бүрт ногоон байгууламж хөгжүүлэх олон улсын стандартад нийцсэн орон зайг бий болгож өгсөн. Үүгээр ч зогсохгүй хотхоны өөрийн эзэмшлийн 6.4 га талбайн 70 хувь нь ногоон байгууламж байхаар төлөвлөгдсөн учраас оршин суугчдадаа нам гүм орчин, тав тухтай байдал, цэнгэг агаарыг бардам амлаж байгаа юм. 

5. Хотхоны нэгдүгээр давхарт үйлчилгээний төвүүд байрлах бөгөөд дундын оффис, нэгдсэн номын сан, угаалгын өрөө, түрээсийн дугуй гэх мэт олон шинэлэг үйлчилгээтэй. Мөн нэг айлд хоёр машин буюу 700 ил болон дулаан зогсоолтой.

6. Дулаан болон бохирын шугам тусдаа буюу олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “DUAL KEY” өрөөний зохион байгуулалтыг Монголдоо анхлан нэвтрүүлсэн.

7. Хотхоноосоо шууд 150 метр урттай гүүрэн гарцаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэн рүү нэвтрэх боломжтой. Гүүрэн гарц нь хүүхдийн тэрэгтэй хүн саадгүй зорчихоор 10 хэмийн налуу байх дугуйн болон явган хүний замтай байх юм.

8. Өвлийн хүйтэн, зуны халуунд ч гадаа гаралгүйгээр хотхоны бүх блокууд руу дамжин орох боломжтой туннель буюу Монголын анхны галерей холболтыг шийдэж өгсөн.

“Ирээдүйгээ хайрлая” уриатай “Sky Garden Residence” хотхоны 11 блок бүхий нүсэр том барилгын ажил төлөвлөсөн хугацаандаа чанарын өндөр гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа нь төслийн санхүүжүүлэгчтэй холбоотой. Саадгүй, зогсолтгүй сүндэрлэж буй “Sky Garden Residence” хотхон бол “Сайн сайхныг санхүүжүүлнэ” уриатай “Голомт” банкны санхүүжүүлж буй төслийн нэг юм.

 Өмнө нь Та бидний сайн мэдэх “Гарден Сити”, Бага тэнгэрийн ам, “Голден будда”, “Кинг тауэр”, “NCD”, “Энхжин” гээд олон орон сууцны төсөлд санхүүжилт олгож байсан “Голомт”-ынхон энэ удаад “Sky Garden Residence” төслийг бүрэн санхүүжүүлж байгаа юм. Ер нь нийгмийн сайн сайхны төлөө, амар тайван байдлыг бүрэн мэдрүүлж чадах шинэлэг орон сууцны төслүүдийг “Голомт” үргэлж дэмжиж, санхүүжилтийг нь саадгүй, цаг хугацаанд нь олгосоор ирсэн байдаг. Энэ удаад ч шинэ технологи, шилдэг шийдэл, эрүүл аюулгүй эко орчин бүрдүүлсэн “Sky Garden Residence” төслийг хэрэгжиж эхэлсэн цагаас нь өнөөг хүртэл санхүүжилт олгож, түншлэн ажиллаж байна.

Анх 2017 онд эхэлсэн “Sky Garden Residence” төслийн бүхий л шат дамжлага, цаг хугацаанд “Голомт” банк тэдэнтэй хамт байж, Фаз-1, Фаз-2 дээр 40 хувийг санхүүжүүлэн ажилласан нь аль хэдийнээ оршин суугчдаа хүлээн авчээ. Харин одоо тус төслийн Фаз-3 ашиглалтад ороход шаардлагатай үйл ажиллагааны зардал, хөрөнгийг санхүүжүүлж байгаа гэнэ.

Цаасан дээрх төсөл амьдрал дээр ажил болоход саадгүй санхүүжилт л чухал. Нэгэнт “Sky Garden Residence”-ийнхэн энэ асуудлаа итгэлт түнш “Голомт”-доо даатгачихсан учраас зөвхөн бүтээн байгуулалт, чанартаа бүрэн анхаарлаа хандуулах боломж бүрджээ. Тиймээс ч “Teso Properties” компанийнхан оршин суугчдадаа тав тух, амар амгаланг итгэл дүүрэн санал болгож чадаж байна.

Тэгэхээр эрхэм уншигч Танаас нэг асуулт асууя. Өдөр бүр өнгө засаж, хаяа тэлж буй их хотын зүрх нь хаана оршдог вэ? Хотын төв цэгтээ юу, ногоон бүсдээ юу? Төв талбайгаа тойрон байрлах өндөр оффисуудад уу, эсвэл ногоон бүс дэх буйдхан байшингуудад уу? Үгүй ээ, аль нь ч биш. Хүн бүрт явдаг маршрут, очдог газар, ажилладаг байгууллага, амьдардаг орчин нь өөр өөр байдаг. Тэр тусмаа амьдарч буй газар нь хүн бүрт Улаанбаатар хотын “зүрх” нь, “төв” нь байдаг гэвэл үнэнээс хол зөрөхгүй байх. Өдөр бүр л хүн гэртээ харьдаг. Тэнд аз жаргалыг, амьдралын хамгийн сайхныг мэдрүүлдэг гэр бүл, үүр хүүхэд тань байгаа шүү дээ. Тэгэхээр Таны гэр хаана байгаасай гэж хүсдэг вэ?

Г.ХУЛАН

 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

lius
3 жилийн өмнө
197.210.53.109

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.