СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-23

Хог хаягдлыг ангилах, дахивар хаягдлыг цуглуулахын ач холбогдлыг таниулах өдөрлөг боллоо

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын гадна талбайд иргэдэд хог хаягдал ангилан ялгах соёлыг түгээх, оршин суугчдад хог хаягдлын тухай хууль, холбогдох дүрэм журмыг танилцуулах, хог хаягдлын байгаль орчин, хүний эрүүл мэндэд үзүүлдэг сөрөг нөлөөллийг таниулах “Эерэг давалгаа” өдөрлөг өнөөдөр боллоо.

Тус өдөрлөгийг Швейцарын Хөгжлийн Агентлагийн буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй Улаанбаатар хотын Ахуйн Хог Хаягдлын Цуглуулалт,Тээвэрэлтийн Менежмент Төсөл, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газар, “Хоггүй Монгол” ТББ-ууд хамтран зохион байгуулж байна. Үйл ажиллагааны нээлтэд дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар, Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, УБЗАА-ны Хог хаягдлын удирдлага, зохицуулалтын хэлтсийн дарга С.Аригуун, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн дэд Захирал Ц.Энхчимэг, Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, менежмент төслийн техникийн менежер Б.Дэлгэрбаяр нар оролцлоо.

Тус өдөрлөгт төрийн болон хувийн хэвшлийн хог тээвэрлэлтийн компаниуд болон дахивар хог ангилан, худалдан авах төрийн бус байгууллагууд оролцож . Иргэд өнөөдрийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцон гэртээ ангилсан дахивар хаягдал болох хуванцар сав, лааз, шил, гялгар уут зэргийг авчран тушааж байв. Мөн Ерөнхий боловсролын Хөгжил цогцолборын сурагчид анги, бүлгээрээ хамтран дахивар хаягдлаа цуглуулан тушааж байгаа нь өнөөдрийн арга хэмжээнд өнгө нэмлээ. Хүүхэд, багачууд багаасаа хог ангилахын ач тусыг ойлгох нь ирээдүйд хогоо ангилж сурсан олон иргэдийг төрүүлэх юм.

Мөн өдөрлөгийн үеэр дүүргийн ЗДТГ-ын дарга Д.Төмөрбаатар “Өгөөмөр өдөрлөг”-ийн хүрээнд хороод, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн хандивын зүйлсийг төслийн багт хүлээлгэн өглөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

lius
3 жилийн өмнө
197.210.77.177

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.