Өнгөрсөн хоёрдугаар сард жолооны курсуудын сургалтын төлбөр нэмэгдэж 400 000-450 000 төгрөг болсон байдаг. Гэтэл энэ сарын 1-нээс эхлэн сургалтын төлбөр дахин нэмэгдэж 600 000-800 000 төгрөгт хүрчээ. Ингэснээр жил хүрэхгүй хугацаанд жолооны курсуудын сургалтын төлбөр 280 000-800 000 хүртэл нэмэгдээд байна.
Монголын авто сургалтуудын нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Н.Эрдэнэбат
"Жолооны курсуудын холбооноос сургалтын төлбөрийг хоёр дахин нэмсэн. Энэ нь тодорхой хэдэн хэдэн шалтгааны улмаас нэмэхээс өөр аргагүй байдалд хүрээд байна. Шатахууны үнэ гэхэд 7-9 сарын хооронд 41 хувь нэмэгдсэн байна. Манай сургалтын үйл ажиллагааг гол хөдөлгөх хүч нь техник хэрэгсэл, сэлбэг, шатахуун, байр түрээс, багшлах хүч байдаг. Үүнээс хамгийн гол нь шатахуун, тээврийн хэрэгсэл, сэлбэгийн үнийн өсөлт нөлөөлсөн" гэлээ.
Манай улсад бүртгэлтэй 900 гаруй авто сургууль байдаг. Эдгээр авто сургуулиудыг жилд дунджаар 50 000 гаруй хүн суралцаж төгсдөг. Жолооны курсуудын сургалтын төлбөр жил хүрэхгүй хугацаанд 280 000-800 000 хүртэл өссөн шалтгааныг тодруулахад шатахууны үнэтэй холбон тайлбарлаж байна. Жолооны курсууд ХНХЯ-ны харьяанд байдаг ч яам үнэ төлбөр дээр нь хяналт тавьдаггүй байна. Жолооны курсын сургалтын төлбөрт хяналт тавьдаг төрийн байгууллага байдаггүй учир холбооноос нь төлбөрөө хяналтгүйгээр нэмж байгаа гэж үзэх хүн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
хөл хориогоор сул зогссоноо нөхөх гэж бга бз. Бинзен тэгтлээ үнэ нэмэх шалтгаан биш . Хуульгүй монголд өөрсдөө л дур дураараа нэмнэ ш дээ.
Жолооны курсийн үнэ нэмэх эсэхийг хууль шийддэг байвал чөлөөт зах зээл гэж байгаад яах юм? Аяндаа зах зээл нь зохицуулалчина. Чам шиг ухнууд учраа олохгүй чалчигнана.
Олон нь дампуураад ирэхээрээ бууна даа. Тохиролцоод үнээ 400 хүртэл буулгаж байгаа газар байна лээ.
Муу хувалзнууд төгсгөж бгаа нь дандаа аалзнууд чи бүр суулгахгүй сургадаггүй шууд үнэмлэхийг нь өгдөг ш дээ
Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com