СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-22

Бичлэг: Нийслэлийн шилдэг есөн өрх шагналаа гардлаа

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Нийслэлийн хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулж, хойч үедээ үлгэр жишээ болж буй “Тэргүүний өрх гэр”-ийг 1995 оноос шалгаруулан алдаршуулсаар ирсэн билээ. Жил бүр шилдэг есөн гэр бүл шалгаруулдаг энэхүү ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо. Шагналыг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн гардуулсан юм.

Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны өндөр настан Л.Бүжинлхамын гэр бүл эко ногоон орчин бүрдүүлж, хоёр гэр бүлийг ажлын байраар хангадаг. Мөн тус дүүргийн 20 дугаар хорооны өндөр настан Н.Чойжавын гэр бүл 1000 гаруй мод тарьж, тохилог орчин бүрдүүлсэн бол , жимс жимсгэнэ тарихаас гадна цагаан идээ боловсруулдаг аж. Түүнчлэн өөрсдийн тарьсан жимсээр ундааны цех ажиллуулдаг Налайх дүүргийн наймдугаар хорооны иргэн С.Баярсайханы гэр бүл, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хорооны өндөр настан, гар үйлдвэрлэл эрхэлдэг М.Доржпаламын гэр бүл, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны иргэн Д.Данзангийн гэр бүл, 41 дүгээр хорооны иргэн Д.Батбаярын гэр 24 төрлийн хүнсний ногоо тарьдаг амжилтаараа шилдэг гэр бүлээр шалгарлаа. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны иргэн Л.Нэргүйн гэр бүл 500 гаруй мод, бут тарихаас гадна 20 төрлийн хүнсний ногоо тарьдаг. Харин Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны иргэн Д.Бадамхандын гэр бүл услалтын системээ бүрэн шийдэж, усан оргилуур байгуулжээ.

Эдгээр есөн өрх үр хүүхдээ амьдралын ухаанд сургахын зэрэгцээ нийслэл хотынхоо өнгө үзэмж, хөгжил цэцэглэлтэд ийнхүү бодитой хувь нэмэр оруулжээ. Мөн ам бүлээрээ нийгмийн хэв журмыг сахиулах, хороо, дүүргийн хэмжээнд зохиогддог үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байна. Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн соёлч, боловсон аж төрөх нөхцөл боломжийг бүрдүүлж, хороо, дүүрэг, нийслэлд туршлага болохуйц шинэ санаачилга гаргасан гэр бүлүүдэд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

lius
2 жилийн өмнө
197.210.52.224

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.