СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-22

🔴 LIVE: Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын эсрэг хэрэгжүүлж буй хариу арга хэмжээний талаар болон дархлаажуулалтын явцыг танилцуулж байна.

“Гуравдугаар тунг хийлгээд 14-өөс дээш хоносон хүмүүсийн 99 хувь нь хамгаалагдаж байна. Нэмэлт тунг хийлгэх нь халдвараас сэргийлэх боломж юм.  Тухайлбал, "Эрдэнэт" үйлдвэрт өдөрт 80-100 халдварын тохиолдол илэрч байсан бол ажилтнуудаа гуравдугаар тунд идэвхтэй хамруулснаар халдварын тоо 10 дахин буурсан.

Мөн "Хас" банк ажилтнуудаа гуравдугаар тунд хамруулснаар ажилтнуудынх нь халдвар авах тохиолдол эрс буурсан” хэмээн ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгч хэллээ.

Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий захирал, Анагаах ухааны доктор Ц.Төмөр-Очир: Улсын гуравдугаар эмнэлэг өнгөрсөн дөрөвдүгээр сараас ковидын тусламж, үйлчилгээ үзүүлж байна. .  

Нас баралт дорвитой буурахгүй байгаа нэг шалтгаан нь архаг хууч өвчтэй хүмүүс вакцинд хангалттай хамрагдахгүй байна. Архаг хууч өвчтэй хүмүүс гуравдугаар тунгийн хамрагдалт муу байна.

Түүнчлэн эмнэлэгт оношилгоо, шинжилгээ хийлгэж байгаа иргэдийг дагаж 4-5 хүн, хөдөө орон нутгаас ирсэн хүнтэй 20 гаруй хүн дагаж явах нь хүндрэл үүсгэж байна. Иймд нэн шаардлагатай 1-2 хүн дагуулж явах хэрэгтэй байна.

Вакцинд хамрагдаагүй иргэд хүндрэх эрсдэл өндөр байна. Эмнэлэгт ирж байгаа иргэдийн хувьд архаг суурь өвчтэй ч гуравдугаар тунд хамрагдсан бол хөнгөн өвдөж байна. Харин гуравдугаар тунд хамрагдаагүй иргэдийн хувьд нэн хүнд өвдөж байна.

Эрүүл мэндийн яамны ээлжит хэвлэлийн хурлын үеэр дархлаажуулалтын сэргээх тунтай холбоотой мэдээллийг НЭМГ-аас өглөө. 

НЭМГ "Нийслэлийн хэмжээнд нийт хүн амын 18.9 хувь нь дархлаажуулалтын сэргээх тунд хамрагдсан. Бид дархлаажуулалтыг идэвхжүүлэхийн тулд байгууллагуудад чиглэл өгч ажиллаж байна. Ковид-19 вирустэй тэмцэхийн тулд нэмэлт тунд хамрагдах зайлшгүй шаардлагатай.

. Энэ вирус нэг өдөр алга болчихгүй бөгөөд хор уршиг ихтэй. Тиймээс сэргээгдэх тундаа хамрагдаад цар тахлыг давах шаардлагатай байна. Энэ өвөл сэргээх тундаа хамрагдаад, маскаа сайн зүүж чадвар эрсдэл багатай даван туулна" гэлээ. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

lius
3 жилийн өмнө
197.210.52.224

Та бүхэнд энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулж байна уу, бөөрөө 760,000 доллараар зарж, эрүүл чийрэг байх боломжтой. Фортис эмнэлэг бөөрний ноцтой донороос 760,000 доллараар бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангижрах боломжтой, хэрвээ та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсч байвал fortis hospital -тай холбоо бариарай Тэд танд хагалгаанд орохын тулд визээ боловсруулж, эмчилгээний дараа шууд өгөх мөнгийг танд төлдөг Мэс засал хийвэл танд үлдэгдэл мөнгийг өгнө сонирхож байгаа бол эмнэлгээр дамжуулан холбоо барьж болно fortis.hospital.in@gmail.com

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.