СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Халуун хайлмаг дунд гацсан нохдыг дроноор аварна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Испанийн Ла Палма арал дээр галт уул дэлбэрсний дараа халуун хайлмаг урссаар Атлантын тэнгист цутгаад байгаа юм. Хайлмаг арлын 760 га талбайг бүрхэж, 2,000 байшинг сүйтгэжээ.

Халуун хайлмагаас сэргийлж оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн боловч дөрвөн нохой хайлмаг дунд гацаж үлдсэн байна. Тэдгээр нохдыг дрон ашиглан аврах бэлтгэл ажлыг базааж байгаа аж. .

Тус улсын Leales.org амьтны эрхийг хамгаалах холбоо ноход гацсан байгааг энэ сарын эхэнд мэдээлж, олны анхаарлыг татжээ. Дроны хоёр ч компанитай холбогдож уух ус, идэх хоол хүргэсэн байна.

Амьтдыг аврахын тулд явган хүн хөл тавих боломжгүй бөгөөд нисдэг тэрэг ч мөн үнс нурам, халуун хий дундуур нисэх боломжгүй гэжээ. Тиймээс тэдний аврах цорын ганц арга нь дрон гэдгийг амьтны эрхийг хамгаалах холбооны төлөөлөгч Алехандро Молино мэдэгдэв.

Аерокамерас нэртэй дроны компанийн баг бүрэлдэхүүн арал дээр даваа гарагт ирсэн байна. Хэдийгээр Испани улсын хуулиар дроноор хүн болон амьтд амьтан тээвэрлэхийг хориглодог ч энэ удаад аврах ажиллагааг зөвшөөрчээ. . Урьд өмнө амьтан тээвэрлэж байсан туршлага байхгүй ч энэ удаад тэднийг аварч чадна гэдэгт тэрээр итгэлтэй байна.

Ажиллагаа амжилттай болох эсэх нь нохдын дроныг хараад хэрхэн сандарч зугтахаас хамаарна гэж үзжээ. Хэрэв ноход айж цочин гүйлдэж, үсэрч зугтаах юм бол хүндрэлтэй болно. Мөн нохдыг торонд оруулж чадлаа ч замдаа гэмтэх, зүрхний шигдээс болох зэрэг олон талын эрсдэлтэй байна.

Эх сурвалж: The Guardian   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.