УИХ-ын 28-р тойргоос сонгогдож шинэхэн гишүүн болсон Э.Батшугараас сэтгэгдлийг нь сонслоо.
Э.Батшугар "СХД-ийн иргэд сонгогчдодоо баярлалаа. Та нарын итгэл бол үүрэг хариуцлага гэж харж байна. Ажлын үр дүнгээр та бүхний итгэлийг хариулна. Мөн нэмээд хэлэхэд би энэ парламентад хамгийн залуу гишүүн болжээ. Залуучуудын дуу хоолойг тууштай хүргэх болно. Би МАН, МАХН-ын гишүүн гэхгүйгээр СХД-ийн иргэд сонгогчдын саналаар гишүүн боллоо" гэлээ.
-Сонгогчдын ирц идэвхгүй байсан. Түүхэндээ анх удаа хамгийн бага ирцтэй сонгууль боллоо шүү дээ?
-Манай тойрогт ирц 49 хувьд хүрсэн нь чамлахаар тоо биш. Мөн маш олон хүн хөдөө орон нутагт ажиллаж байсан юм билээ. Юуны өмнө СХД бол гэр хорооллын дүүрэг. Тулгамдсан олон асуудал бий. Бусад гишүүдтэйгээ хамтарч энэ асуудлыг өөрчлөхөөр ажиллана. Зам, сургууль цэцэрлэг, дэд бүтэц гэх мэт.
-МАН таныг Оюутолгойн асуудал дээр төвлөрүүлэн ажиллуулахаар гишүүнд дэвшүүлсэн гэсэн мэдээлэл бий. Та ажлын хэсэгт орж байгаа юу?
-Миний ажлын туршлага гадны уул уурхай, хөрөнгө оруулалтын тал дээр төвлөрч ирсэн. Би чадлынхаа хэрээр ажиллах болно.
-МАН МАХН-тай нэгдсэн нэг гол шалтгаан бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байсан. Хоёр намын тохиролцоо хэзээнээс ажил хэрэг болж эхлэх вэ?
-Тохиролцоо гэхээсээ илүү хоёр нам угаас нэг угшилтай байсан. Ганц Үндсэн хууль биш олон яриа хэлэлцээр бий. Оюутолгойн гэрээ, байгалийн баялагтаа эзэн болох монголчууд гэх мэт. Үүнийг одоо хариулах цаг биш. Цаг нь болохоор дэлгэрэнгүй ярина.
-Та иргэд болон сэтгүүлчдэд нээлттэй гишүүн байх уу?
-Аль болох нээлтэй байхад анхаарна.
-Улс төрд таны итгэл үнэмшил хэр өндөр байр суурьтай байдаг вэ. Таныг аавынхаа нэр хүнд дор улс төрд орж ирлээ гэж ярьж байна.
-Өөрийн итгэл үнэмшилдээ үнэнч байлгүй яах вэ. Би хувь хүн, өөрийн үзэл баримтлалтай. Ямар ч хүн аав ээжийгээ хүндэлдэг. Миний аав төрийн гурван өндөрлөг байсан хүн, хүндэлдэг, бахархдаг.
-Хөрөнгө оруулалтын хуулийн төсөл саяхан өргөн баригдсан. Зарим санаачлагч гишүүн нь хуулиасаа татгалзсан. Та гадны хөрөнгө оруулалт дээр ямар байр суурьтай байдаг вэ?
-Гадаадын хөрөнгө оруулалт манай улсад орж ирэхэд улс төрийн тогтвортой байдал, хууль нь хөрөнгө оруулагчаа хамгаалсан байх гэх мэт шаардлагууд бий. Би хуулийг судлаагүй байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
yuve haha
Amjilt husie. Songigdson toirogtoo bolon Uls eh orondoo ihiig hiij bueegeerei.
Хуулийг гэдэг үгийг засаарай
Тонил цаашаа. Өмхий утаа, цэвэрлэх байгууламж 2тоо утуулсаар байгаад тархи нь өмхийрчихсөн, Батшулгыг сонгодог өмхий сонгиныхон ч бас тонил.
Iimerxyy xymyys songood yagyygaa gaixaad l amdraad bxaas
Oyu Tolgoi deer ajilluulah gj bsan bol gishuun bolgohgui zugeer ajliin hesegt ni ajilluulchih bsan um bish uu?