СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-10-21

🔴 LIVE: НОК: Халдварын улмаас хүндэрсэн хүмүүсийн тоо нэмэгдэж байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
3 жилийн өмнө

Нийслэлийн онцгой комиссоос долоо хоног бүр өгдөг "Цар тахлын нөхцөл байдал"ын талаарх мэдээлэл өнөөдөр /2021-10-21/ боллоо. 

НЭМГ-ын дарга Б.Бямбадорж: Өмнөх долоо хоногтой харьцуулахад өдөрт илрэх халдвартай иргэдийн тоо буурсан. Өдөрт дунджаар 3441 тохиолдол гарч байсан бол 41 дэх долоо хоногт 3196 болж буурсан үзүүлэлттэй байна. Харин эсрэгээр халдвар авч буй бага насны хүүхдийн тоо нэмэгдсэн байна. Өнөөдрийн байдлаар 23998 хүн гэрээр эмчлүүлж байна. .

Нэмэлт тунгийн дархлаажуулалт өмнөх долоо хоногийн хэмжээнд байгаа бол хүнд хэлбэрийн оноштой иргэдийн тоо нэмэгдэж байна.

Аравдугаар сарын 4-17-ны хооронд 47 жолоочтой хөлсөөр ажиллах гэрээ хийсэн. Нэг жолооч дунджаар 8,3 өдөр буюу нийтдээ 391 өдөр ажилласан. Өнөөдрийн байдлаар 45 жолооч ажиллаж байна. 

Нийслэлд 49 суурин цэгт вакцин тарьж байна. Мөн 36 явуулын баг ажиллаж буй. Нэмэлт тунгаар өчигдөр хоёр их сургуулийн 174 оюутан, хоёр байгууллагын 42 ажилчин, гэрээр 141 хүнийг дархлаажуулсан. Өссөн дүнгээр 11 их, дээд сургуулийн 1803 оюутан, 15 байгууллагын 1261 ажилтан, гэрээр 1850 хүнийг нэмэлт дархлаажуулалтад хамрууллаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.