СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Японы Асо галт уул дэлбэрчээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
3 жилийн өмнө

Японы Кюшу арлын өмнөд хэсэгт аялал жуулчлалын бүсэд байрладаг Асо галт уул оргилжээ. Лхагва гарагийн байдлаар тус галт уул халуун үнс нурмаа цацаж эхэлсэн байна. Тиймээс халуун хайлмаг урсаж, хад чулуу унахаас сэргийлж иргэдэд сэрэмжлүүлэг өгчээ.

Японы газарзүйн судалгааны агентлагийн өгсөн мэдээллээр Асо галт уул лхагва гарагийн 11:43 минутад дэлбэрсэн ба 3,5 км өндөр утаа суунаглажээ. Болзошгүй аюулаас урьдчилан сэргийлж иргэдийг нэг км-ын радиуст галт уулын Накадаке тогоонд ойртохгүй байхыг анхааруулсан байна.

Өчигдөр оройны байдлаар жуулчид сураггүй болсон болон иргэд гэмтэж бэртсэн мэдээлэл гараагүй. Галт уул ориглох үед ууланд алхаж байсан 16 уулчин эсэн мэнд буцаж иржээ. .

Асо галт уул нь 2019 онд бага хэмжээтэйгээр оргилсноос хойш намжмал байсан юм. Япон улсын 100 орчим жилийн түүхэнд хамгийн том галт уулын дэлбэрэлт 2014 оны есдүгээр сард болсон. Онтаке галт уул дэлбэрэхэд 63 хүн амиа алджээ.

Эх сурвалж: CNN

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.