ЭМЯ-аас “Ковид 19” цар тахлын нөхцөл байдлын мэдээг 2021 оны аравдугаар сарын 21-ны байдлаар хүргэлээ.
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 1744 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 917 нь нийслэлд, 827 нь орон нутагт бүртгэгджээ. Харин хоногт 6064 хүн эдгэрсэн байна.
Хоногт 16 хүн нас барж, нийт нас баралтын тоо 1534 болсон байна. Нас барсан иргэдийн 8 нь эрэгтэй, 8 нь эмэгтэй байсан бөгөөд 0-20 насны хоёр, 41-60 насны хоёр, 61-80 насны найм, 80-аас дээш насны дөрвөн хүн нас баржээ. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 18764 байгаа бол гэрийн хяналтад 51946 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 9323 нь хөнгөн, 6900 нь хүндэвтэр, 2155 нь хүнд, 386 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 3522 хүүхэд, 1259 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.
ЭМЯ-аас иргэдийг амны хаалтаа тогтмол зүүж, дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдахыг зөвлөсөн байна. Ингэснээр гэр бүл болон өөрийгөө халдвараас сэргийлнэ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.