ДЭМБ-ын зүгээс ядуу буурай орнуудад вакцины хүртээмж муу байгаагаас шалтгаалан цар тахал жил болон түүнээс ч урт хугацаагаар үргэлжилнэ гэж үзэж байна. Тус байгууллагын ахлах зөвлөх доктор Брюс Эйлвард Ковид-ын хямрал 2022 он дуустал үргэлжлэх магадлалтай гэдгийг анхааруулжээ.
Ихэнх тивүүдэд коронавирусийн эсрэг вакцинжуулалт 40 хувьтай байгаа ч Африк тивийн хүн амын ердөө тав хүрэхгүй хувь нь вакцин тариулсан байна. Эйлвард чинээлэг орнуудад хандан вакцин худалдаж авах дараалалд байраа тавьж өгөн, бага орлоготой улс орнуудыг дэмжихийг уриалжээ.
Ядуу буурай улс орнуудад вакцины тусламж хүргэх зорилготой Oxfam, UNAids зэрэг тусламжийн байгууллагууд Канад, Их Британи зэрэг чинээлэг улс орнуудыг Covax хөтөлбөрөөр дамжуулан өөрийн иргэдэд вакцин нийлүүлж байгааг хурцаар шүүмжлэн буруутгаж байна. Covax хөтөлбөр нь НҮБ-ын дэмжлэгтэйгээр вакциныг дэлхийг улс орнуудад ижил тэгш, шударгаар түгээх зорилготой юм.
Эх сурвалж: ВВС
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.