Дэлхий дээр байдаг эдгэшгүй хүнд, тахал мэт тархаж буй өвчнүүдийн нэг бол хорт хавдар. Монгол улс хорт хавдраар нас барсан иргэдийн тоогоор дэлхийд тэргүүлж байна. Аливаа өвчин хийсч ирэхээс, хэлж ирдэггүй гэж бид ярьдаг. Гэхдээ тийм биш. Бид өвчин туссаныхаа дараа халаглаж суулгүй, тусахаасаа өмнө сэргийлэх хэрэгтэй. Танд доорх зургаан шинж тэмдэг илэрвэл яаралтай эмчид хандаарай. Учир нь хорт хавдар тусах үед дараах шинж тэмдгүүд нийтлэг илэрдэг байна.
1. Огцом жин хасах
Хэрэв та ямар нэг байдлаар тураах дасгал хөдөлгөөн хийгээгүй, хоолны дэглэм бариагүй, эм бэлдмэл хэрэглээгүй байхад гэнэт жин хасаад байвал энэ асуудал. Ойрын долоо хоногуудад та огцом таван кг-аас дээш жин хаясан бол эмчид хандах хэрэгтэй.
2. Арьсанд өөрчлөгдөх
Таны арьс бол эрүүл мэндийн маш чухал толь. Угийн байдаг мэнгэ, сэвх нөсөөнөөс гадны шар, улаан, бараан өнгийн толбо гарч эхэлсэн бол сайны дохио биш. Магадгүй хорт хавдрын биш арьс өнгөний ямар нэг халдвар ч байж болох. Аль ч тохиолдолд зайлшгүй эмчид хандах нь чухал.
3. Аль нэг газар хүчтэй өвдөх
Хорт хавдар үүссэн газарт огцом хүчтэй өвддөг. Нэн ялангуяа яс, тархи, хэвлийн хорт хавдар хүчтэй өвдөлтөөр илэрдэг. Тиймээс таны хаа нэгтээ хүчтэй өвдсөн тохиолдолд эмчид заавал хандаарай. Гэхдээ зарим төрлийн хорт хавдар огт өвдөлтгүй үүссэн байдгийг мартаж болохгүй.
4. Биед үүссэн шарх эдгэлгүй удах
Ам гэмтэх, биед шарх сорви үүссэн тохиолдолд эдгэлгүй удах, сорви арилахгүй байвал таны дархлааны тогтолцоо хэвийн бус байгааг илтгэхээс гадна хорт хавдрын шинж тэмдэг гэдгийг анхаараарай.
5. Шалтгаангүйгээр цус алдах
Хэрэв та өглөө сэрээд хэт их ханиалгах, шалтгаангүйгээр ам хамраас цус гарах болсон бол эмчид яаралтай хандах хэрэгтэй.
6. Хэвлийн хөндийн үйл ажиллагаа доголдох
Бараг хүн болгоны хэвлийн хөндийн үйл ажиллагаа идэж хэрэглэж буй хоол хүнснээс хамааралтай байдаг. Гэхдээ таны хэвлийд ямар нэг өөрчлөлт гарсан нь ажиглагдаж, хэт шингэнээр хүндрэх, хүндрэх үед хүчтэй өвдөж байвал та эмчид хандах хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Эх сурвалж: www.signsyou.com