СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-20

Г.Ёндон: Шатахууны үнийг аажмаар, үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон танилцууллаа.

Тэрээр "Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Эрдэс баялгийн биржийн тухай хуулийн төслийн боловсруулалтын талаар танилцууллаа. Энэ хууль гарснаар уул уурхайн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулж ил тод нээлттэй шударгаар борлуулах нөхцөл бүрдэнэ" гэв. 

Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-БНХАУ хилээ хаасантай холбогдуулан Хятадаас татах шатахууны тээвэрт асуудал үүсэх үү?

-БНХАУ хилээ хаасан. Гэхдээ төмөр замын тээвэр саадгүй явж байгаа. Хөх хотын өртөөнөөс ойролцоогоор 2500 орчим тонн түлш өнгөрсөн шөнө Замын-Үүд рүү орж ирсэн. Замын үүдийн шингэн түлш шилжүүлэн ачуулах байгууламжид ачигдаж байгаа гэсэн үг.

-Шатахууны үнийг цаашид чөлөөлөхөөс өөр аргагүй гэх асуудлыг хувийн хэвшлийнхэн тавьж байгаа нь хэр бодитой мэдээлэл вэ?

-Шатахууны үнэ нь гадаад зах зээлийн үнээс шууд хамаардаг. Үндсэндээ хил үнэ буюу зах зээлийн үнэ нь манай үнэ бүрдэлтийн 70 гаруй хувиас бүрддэг. Тиймээс нэг талаас энэ нөхцөл байдал бүрдсэн. Импортлогчдын зүгээс ч алдагдалтай ажиллаж байгаагаа хэлж, энэ талаар ярьж ирсэн. . Үнэд үргэлж төр оролцоод байх нь буруу. Тиймээс үе шаттайгаар зах зээлийн зарчим руу шилжүүлэх оновчтой арга хэрэгслийг сонгож, иргэдэд ачаалал, шок бага өгөхүйц, эдийн засагт инфляци өсөх нөхцөл байдлыг үүсгэхгүйгээр шилжүүлэх хувилбар дээр бид ажиллаж байгаа.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.