СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-10-20

З.Мэндсайхан: Хил хаагдсантай холбогдуулан нарийн ногооны нийлүүлэлтийн асуудалд "шок" үүснэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Хил гаалийн байдлаас шалтгаалан хүнсний бүтээгдэхүүний татан авалтад үүсэж буй асуудлын талаар Хөдөө, аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайд З.Мэндсайхан мэдээлэл өглөө.

Тэрбээр “Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цар тахлын нөхцөл байдлын улмаас урд хөршийн хил дээр үүсээд байгаа сааталтай холбоотойгоор хүнсний бүтээгдэхүүний үнийг өсгөхгүй байх, нөөцийг нь бүрдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг зохион байгуулах үүрэг авлаа.

Ингээд хил гаалиар хадгалалтын хугацаа багатай хүнсний бүтээгдэхүүнийг саадгүй нэвтрүүлэх чиглэлээр судалгаа хийж, арга хэмжээ авах зорилготой Шадар сайдаар ахлуулсан Ажлын хэсэг байгуулагдлаа.

Өнгөрсөн онд Засгийн газраас гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн болон элсэн чихэр, будааг гааль, НӨАТ-аас чөлөөлснөөр дөрөвдүгээр сараас хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний нөөц 2.6 дахин өссөн. Үүний үр дүнд бид үнийг тогтвортой байлгах нөхцөл бүрдсэн байв.

Гэвч зургаадугаар сараас олон улсын тээвэрлэлт саатсантай холбоотойгоор гаднаас захиалаад татахад блээн болсон байсан бүтээгдэхүүнүүд хилийн цаана буюу импортлогч оронд хадгалагдаж байна.

. Гол нь Эрээний хил гааль хаагдсантай холбоотойгоор . Учир нь Эрээн боомт хэзээ нээгдэх нь тодорхойгүй байна.

Гол нэрийн бүтээгдэхүүн болох цагаан будаа, элсэн чихэр гэх мэт бүтээгдэхүүн 20-42 хоногийн нөөцтэй буюу зохистой түвшинд байгаа.

Богино хугацаанд арга хэмжээ авч чадвал дээрх бүтээгдэхүүний нөөцөд цаашид асуудал үүсэхгүй гэсэн дүгнэлттэй байна. ” гэв.

Үргэлжлүүлэн “Өнөөдөр байгуулагдсан Ажлын хэсэг маргааш УОК-ын хуралдаанаар шийдлээ ярилцана. Бид хилийн цаана 90 орчим вагон цагаан будаа захиалсан ч авч чадаагүй байна. Мөн элсэн чихрийг урдаас татдаг. Энэ мэт гол нэрийн бүтээгдэхүүнийг яаралтай татаж авахаар тээвэр зохион байгуулалтыг шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллана” гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.