Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө.
Л.Энх-Амгалан: Өнөөдөр Монгол Улсын Засгийн газраас орон нутагт их, дээд сургуулиудыг сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн цогцолбор болгон хөгжүүлэх тогтоол гаргав.
Өнөөдрийг хүртэл их, дээд сургуулийг хөдөө, орон нутаг руу нүүлгэх талаар ярьж байсан ч бодиттойгоор хэрэгжээгүй байсан. Өнөөдөр Монгол Улсад 88 их дээд сургуульд 158 мянган оюутан суралцдаг. Үүнээс 143 мянган нь Улаанбаатар хотод суралцаж байна. Нийт оюутны 5 хувь нь буюу 7 мянган нь хөдөө орон нутагт байгаа 8 их сургуульд суралцаж байна. Энэ бол маш сэтгэл эмзэглүүлсэн тоо байгаа. Цаашид хөдөө орон нутагт их дээд сургуулийг хөгжүүлбэл боловсролын чанарт анхаарах зайлшгүй шаардлагатай.
Эрдэнэт хот, Дархан-Уул, Өмнөговь аймагт сургалт, судалгаа, үйлдвэрлэлийн цогцолбор болгож, МУИС, ШУТИС, ХААИС-ийг байгуулах шийдвэр гарч байна.
Ингэхдээ салбарыг биш сургуулиудыг байгуулах шийдвэр юм. Ингэхдээ шинээр барилга барихгүй бөгөөд тухайн аймгуудад байгаа барилга байгууламж, дотуур байр, хичээлийн байруудыг ашиглаж өргөтгөл хийх замаар сургалт судалгааны цогцолборыг байгуулна. Ингэхдээ хөдөө, орон нутаг суралцах оюутнуудад боловсролын зээлийн сангаас хөнгөлөлттэй тэтгэлэг, зээл олгоно.
Ирэх оноос мэргэжлийн боловсролын төв нь Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд ирж байгаа.
Тиймээс Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймагт сургалт судалгааны цогцолборыг байгуулахдаа,
Эдгээр аймагт заах сургалтын хөтөлбөр Улаанбаатар хотод давхцахгүй. Ингэснээр 10-15 мянган оюутан орон нутагт суралцах боломжтой болно. Багш нарт орон нутагт ажилласны нэмэгдэл бий болно.
Мөн ирэх оноос хөдөө орон нутагт ажиллаж байгаа багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэж, цалин урамшууллыг нэмэх, ипотекийн зээл олгох, оюутнуудад тэтгэлэг олгож дэмжих шийдвэр гаргалаа гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Яриад олон жил боллоо. Хэзээ ажил хэрэг болох вм бээээ