СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Москва: Вакцинд хамрагдаагүй 60-аас дээш насны иргэдийг хөл хорионд оруулжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

ОХУ-ын нийслэл Москва хотын дарга коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй 60-аас дээш насны иргэд болон архаг өвчтэй хүмүүсийг гэрээсээ гарахгүй байхыг тушаажээ.

Тус улсад цар тахлын халдварын тархалт ба нас баралтын түвшин дээд хэмжээндээ хүрээд байгаа бөгөөд эрүүл мэндийн тогтолцоо нь хямралд ороод байгаа юм. Тэгвэл Москва хотын дарга Сергей Собянин энэхүү шинэ журмыг танилцуулсан бөгөөд холбогдох оршин суугчдыг зөвхөн дасгал хийхээр гэрээсээ гарахыг зөвшөөрнө гэжээ.

Орос улсад өнгөрөгч мягмар гарагт коронавирусийн халдварын 33,740 шинэ тохиолдол батлагджээ. Мөн 1,015 хүн цар тахлын улмаас нас барсан бөгөөд энэ нь нэг өдөрт бүртгэгдсэн шинэ дээд хэмжээ юм.

Эрх баригчид энэхүү нөхцөл байдлыг коронавирусийн дельта хувилбар болон вакцинжуулалтын түвшин бага байгаатай холбон тайлбарлаж байна. Одоогийн байдлаар тус улсын 140 сая гаруй хүн амын 35 хувь нь вакцины дор хаяж нэг тун тариулаад байгаа бөгөөд энэ нь Европын ихэнх орнуудтай харьцуулахад доогуур үзүүлэлт юм.

Сергей Собяниний мэдээлснээр, Москва хотын 60 ба түүнээс дээш насны гурван сая оршин суугчийн ердөө 1.14 сая нь вакцин тариулаад байгаа гэнэ. Тэрээр энэ талаар "Үүний үр дүнд, одоо коронавирусийн эрчимт эмчилгээнд хамрагдаж буй өвчтөнүүдийн 60 хувь нь 60-аас дээш насны москвачууд байна" хэмээн бухимдлаа илэрхийлжээ.

Түүний зарласан аж. Түүнчлэн, ОХУ-ын Засгийн газар халдварын шинэ давлагааг таслан зогсоох зорилгоор бүх ажлын газрыг 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 7-н хүртэл зогсоох санал гаргасан байна.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.